Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ШАШНЫ БАЙГУУЛЛАГАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЗОГСООХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА.

2016-04-14

Аймгийн ГХУСАЗЗ-өөс Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шашин, сүм хийдийн байгууллагуудад хяналт шалгалтын ажлын мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан билээ. Шалгалтаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болон зөвшөөрлөө сунгуулаагүй олон сүм хийдийн байгууллага байсныг илрүүлсэн бөгөөд бусад нийтлэг зөрчлүүд ч мөн илэрсэн байна. Иймд шашин сүм хийдтэй харилцах харилцааг зохицуулах зорилго бүхий "ХӨВСГӨЛ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ШАШНЫ БАЙГУУЛЛАГАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЗОГСООХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ" -ыг боловсруулан ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулан батлуулж мөрдөх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Өнөөдөр 14:00 цагаас аймгийн ИТХ-ын Иргэний танхимд тус журмын талаар хэлэлцүүлэг явуулж байна. Хэлэлцүүлэгт Аймгийн ИТХ, Мөрөн сумын ЗДТГ, Татварын хэлтэс, Улсын бүртгэл статистикийн газар, Шүүхийн тамгын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний алба, Тагнуулын хэлтсийн төлөөлөл оролцож дээрхи журамтай холбоотой санал дүгнэлтээ тусгаж байна. Уг журамтай холбоотой 2 удаагийн хэлэлцүүлэг явуулах бөгөөд дараагийн хэлэлцүүлэгт шашин сүм хийдийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан журамтай холбоотой санал хүсэлтийг хүлээн авна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%