Аймгийн ИТХ, ГХУСАЗЗөвлөлийн даргын удирдамжтай ажлын хэсэг Арбулаг сумын 1 дүгээр баг болох Хавтага багт ажиллаа. Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, тухайн багийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор багийн иргэдэд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Хавтага нь урд талаараа Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох сумтай залгаа оршдог. 300 орчим өрхтэй баг юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Ууганбаяр, аймгийн Прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх, аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөлийн гишүүн Н.Ганболд, Цагдаагийн газрын малын хулгай хариуцсан байцаагч, Цагдаагийн ахмад н.Ган-Эрдэнэ, НЭ-ийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл зүйч, Мөрөн сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗөвлөлийн гишүүн С.Содномбямба, аймгийн Прокурорын туслах н.Цогтмагнай нар ажиллаа.