Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ -өөс аймаг, орон нутгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилтэй үр дүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах олон ажлыг төлөвлөн ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөл гишүүн 18 байгууллагын төлөөллөөс бүрддэг бөгөөд аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновтой зохион байгуулах, хууль сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, холбогдох хуулийн дагуу хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж зөрчлийг арилгах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд дэвшил гаргах зорилгоор зөвлөлийн гишүүдыг 3 багт хуваан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллаж байна.
Үүний дагуу зөвлөлийн дэргэд 1. Кримнологи шинжилгээний баг /гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах, дүгнэлт гаргах, зөвлөн туслах/
2. Нийгмийн гэгээрлийн ажлын баг /Хууль тогтоомж сурталчлах, соён гэгээрүүлэх, хүн-нийгмийн сэтгэл зүйн нөлөөллийн ажил зохион байгуулах/
3. Хяналт, шалгалтын ажлын баг /Жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан хяналт, шалгалтын хүрээнд ажиллаж илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, арилгах/ зорилгтой 3 баг аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн даргын захирамжаар байгуулагдан үр дүнтэй ажиллаж байна.