Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн малчин Э.Одбаатарын халзан хонь 4 ихэр хурга гаргаж малчин эзнээ баясгалаа.
Халзан хонь өнгөрсөн онд 3 ихэр хурга гаргасан бол энэ жил 4 ихрийг гаргасан байна. Ихрүүдийн ээж сүү муутай тул 2 хургыг нь ямаанд нэгийг нь өөр хонинд хөхүүлдэг гэнэ. Галт сум аймагтаа мал сүргийн тоо толгойгоор дээгүүр ордог бөгөөд жилийн эцсийн мал тооллогоор 338349 толгой малыг тоолуулж аймагтаа хоёрт орсон байна.
Ийнхүү анх удаа мал сүргийн тоо 4 ихрээр нэмэгдсэнд Галтчууд талархан 4 бум малтай болох нь гэж бэлгэшээж байгаа ажээ.