Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөлбөмбөгийн шүүгч нарын дунд сургалт явагдаж байна.

2016-04-13

Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбооноос хамтран 21 аймаг, дүүргүүдийн хөлбөмбөгийн шүүгч нарын дунд сургалтыг энэ сарын 10-14-ны хооронд манай аймагт зохион байгуулж байна. Онол, дадлага хосолсон энэхүү сургалтыг Олон улсын хөлбөмбөгийн холбооны сургагч багш Розали болон Монголын хөл бөмбөгийн холбооны ажилтнууд хамтран явуулж байгаа бөгөөд зохион байгуулалт, сургалтын хэрэглэгдэхүүн, хөтөлбөр зэрэг нь олон улсын стандартын дагуу өндөр түвшинд хийгдэж байгаа аж. Өчигдөр болсон энэхүү сургалтын нээлтэнд аймгийн хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. ОУ-ын хөлбөмбөгийн холбооны сургагч багш Розалли хэлэхдээ: Хөвсгөл аймагт ирэхээс өмнө үзэсгэлэнт байгальтай газар гэж сонсож байсан үнэхээр сайхан, төсөөлж байснаас том хот байна. Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбооны удирдлагуудад талархал илэрхийлье. Сургалтын байр, зочид буудал, хөлбөмбөгийн талбай зэрэг үнэхээр өндөр түвшний, тав тухтай тохилог байгааг хэлэхэд таатай байна. Би Монголын хөлбөмбөгийн холбоонд хүсэлт гаргаж сургалтанд хэрэглэгдэж буй хэрэглэгдэхүүнийг танай аймгийн холбоонд үлдээхийг хүссэн гэдгийг хэлж байлаа. Энэхүү сургалтыг аймагтаа зохион байгуулсанаар хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, тэмцээн шүүх мэргэжлийн шүүгч нарыг бэлтгэх зэрэг олон давуу тал бий болох юм. Хөвсгөл аймгийн Хилэнт Мөрөн баг энэхүү сургалтанд хамрагдаж буй шүүгч нартай нөхөрсөг тоглолтыг хийсэн байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%