Дэлхийн Зөн ОУБ-ын Хөвсгөл Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс зудын байдалд байгаа Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Цагаан-Уул сумдын 164 өрхөд 8 нэр төрлийн 200 мянган төгрөгний хүнс, 22 төрлийн 200 гаруй мянган төгрөгийн үнэ бүхий малын эм тариа, витаминыг тараасан байна. Дэлхийн Зөн ОУБ-аас зудтай байгаа 5 аймгийн 20 сумын 640 өрхөд 300 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлээд буй ажээ.