Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг дүгнэж байна.

2016-04-12

2016 оныг аймгийн хэмжээнд “Гэр бүл-Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, сар бүрийн 11-ний өдрийг хүүхэд, гэр бүлийн өдөр болгох тухай аймгийн Засаг даргын 2016.01.15-ны 25-р захирамж гарсны дагуу 04 дүгээр сарын 11-нд “Хүүхдэд ээлтэй засаглал” өдөрлөгийг аймгийн ЗДТГ, ХГБХХ, БСГ, НХҮХ, , Хөдөлмөрийн хэлтэс, МХГ, Мөрөн сумын ЕБС, цэцэрлэгүүд хамтран зохион байгууллаа. 
Тус өдөрлөгт ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Баавгай, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Түвшин, Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Байгаль, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллүүд, 20 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга нар оролцож “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, сайн туршлагыг үзэж сонирхлоо. 
Мөн 2014 онд Хүүхдэд ээлтэй сумаар шалгарсан Түнэл, Тариалан, Шинэ-Идэр, Эрдэнэбулган сумдууд, Хүүхдэд ээлтэй байгууллагаар шалгарсан Цагдаагийн газар, ОБХ, Хөгжимт драмын театр тайлан үзэсгэлэнгээ гаргаж бусдад туршлагаа хуваалцлаа. 
2015 онд Хүүхдэд ээлтэй сумаар Түнэл-1-р байр, Шинэ-Идэр 2-р байр, Их-Уул 3-р байр, Хүүхдэд ээлтэй байгууллагаар Хилийн 0257-р анги 1-р байр, Хөгжимт драмын театр 2-р байр, Хүүхдэд ээлтэй дотуур байраар Бүрэнтогтох сумын дотуур байр тус тус шалгарч “Хүүхдэд ээлтэй сум, байгууллага ГЭРЧИЛГЭЭ”-гээ гардан авч, 1,000,000-2,500,000 хүртэлх төгрөгийн төсөл хэрэгжүүлэх эрхээр шагнагдлаа. 
Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар тус өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Бид энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн ертөнцөд том хувьсал хийсэн” гэж бахархан хэлсэн бол ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Баавгай, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Түвшин нар туршлага хуваалцах уулзалтанд хэлсэн үгэндээ: ”Хөвсгөл аймагт “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн төлөө хийсэн бүхэн, сайн туршлагууд нь бусад аймагт үлгэр жишээ болж чадсан. Ялангуяа төрийн байгууллагын бүх удирдах шатанд хүүхдийн төлөө гэсэн сэтгэл, хандлагатай болсон явдал нь хүүхдэд ээлтэй аймаг болох шаардлагыг хангаж байна. Хандлага өөрчлөгдөнө гэдэг бол маш том амжилт.” гэж тодотгон хэлсэн нь бид бүгдийн хүүхдийн төлөө хийсэн бүхэн бусдад үнэлэгдэж байгааг харуулж байгааг илэрхийлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%