Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 5 дугаар хурал хуралдлаа

2016-04-11

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 5 дугаар хурал 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны төлөвлөгөөнд тусгагдсан болон цаг үеийн холбогдолтой 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцэн баталж 2016 онд хугацаа нь дуусч байгаа Өмнөговь аймгийн байгаль орчны мастер төлөвлөгөөг 84.4 хувь, аймгийн газар тариалангийн салбарт баримтлах бодлогыг 84.4 хувь, аймгийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг 81.5 хувь, ой дэд хөтөлбөрийг 85.4 хувь, Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн хөтөлбөрийг 81 хувь хэрэгжсэн гэж үзэн хэрэгжилтийг тооцон, хяналтаас хасах тухай шийдвэрийг гаргалаа. Аймгийн Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг дахин боловсруулах чиглэл өглөө.

“Байгалийн баялаг-Сайн засаглал хөгжсөн Өмнөговь” хөтөлбөрийн явцын хэрэгжилтийг хэлэлцэж 50.9 хувьтай хэрэгжиж байна гэж дүгнэсэн ба аймгийн эрүүл мэндийн салбарын Сүү, тараг хөтөлбөр, Эрүүл мэндийн шинэчлэл хөтөлбөр, Эрүүл хот хөтөлбөр, ӨЭМТөвүүдийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хэлэлцэж эрүүл мэндийн шинэчлэл хөтөлбөрийн хүрээнд ИТХТ-ийн хурлаар дахин хэлэлцүүлэх үүрэг өглөө.

“Аюулгүй Өмнөговь” Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, Засгийн газраас чиглэл өгсөний дагуу 2016 онд Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн нэрсийн жагсаалтыг 40 хүнээр баталлаа.

            Уул уурхайн салбарт ажиллаж байгаа орон нутгийн иргэдийн хүний нөөц, боловсон хүчний хангалтад хяналт хийж дүгнэлт гаргах, Гурвансайхан ууланд Буга нутагшуулах ажлын хэсэг, буга хариуцан хянах ажилтныг томилох, ажилтныг ажиллахад шаардагдах зардлыг гаргах тухай, мөн аймгийн тусгай зориулалтын сангуудад 2016 онд төвлөрүүлэх орлогын хэмжээг дэмжих тухай шийдвэрүүдийг гаргалаа.

            2016 онд Эхийн алдар одонгоор шагнагдах эхчүүдийг эхийн алдар нэг, хоёрдугаар одонд мөн улс нийгэмдээ олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн одон медальд тодорхойлох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%