Өнөөөдөр аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудын сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Улаанбаатар Сонгуулийн Ерөнхий хорооны мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа тэргүүтэй баг зохион байгуулж явуулсан бөгөөд аймгийн сонгуулийн хороо, сумдын санал авах байранд ажиллах төрийн албан хаагчид оролцож сертификат гардлаа. Сургалтанд сум бүрээс 4 төрийн албан хаагч ирж оролцсон бөгөөд сумандаа очин сонгуулийн байгууллагад ажиллах бусад хүмүүст сургалтыг явуулах юм.