Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Говь гурван сайхан ууланд буга нутагшууллаа

2016-04-11

Өмнөговьчууд ан амьтан, байгаль дэлхийгээ онгон дагшин хэвээр нь үр хойчдоо үлдээх зорилгоор олон ажлыг амжилттай хийсэн бол энэ удаад түүхэндээ ховорхон тохиох буга хэмээх гайхамшигтай амьтдыг Говь гурван сайхан ууландаа нутагшууллаа.

Энэхүү ажлыг зохион байгуулж, говь нутагт буга сүргийг нутагшуулахын тулд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар судалгаа шинжилгээг удаа дараа хийж, говь нутагтаа буга нутагшуулах бүхий л боломжийг судалсан байдаг.

Та бүхний мөн аймгийн удирдлагуудын уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн билэгт сайн өдөр 4 буга, 6 согоог “Эрдэнэт ХХК”-аас нийлүүлж, Говь гурван сайхан ууландаа нутагшуулсан юм.

Говь гурван сайхан уултай хүйн холбоотой 2 буга өнөөдрөөс эхлэн арван хоёулаа боллоо. Тэртээх он жилүүдэд Гурван сайхан ууланд аргаль янгир, буга согоо нутаглан байсны тод жишээ бол одоо ч нутаглан байгаа 2 буга бөгөөд олонтаа тохиох хадны зургууд юм. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батчулуун, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Эрдэнэт ХХК-ны ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон холбогдох албаны хүмүүс, нутгийн ард иргэд оролцлоо.

Өмнийн шаргал говьтой хүйн холбоотой буга сүрэг манай нутагт идээшин дасаж, илүү олон болох болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%