Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ -өөс гэмт хэрэг зөрчилтэй үр дүнтэйгээр тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиглэлээр олон ажил төлөвлөн хийж байгаа билээ. Үүний нэг нь аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн 18 байгууллагын төлөөллийг 3 багт хуваан гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх ажлыг явуулахаар шийдвэрлэсэн. Үүнд кримнологи шинжилгээний баг, нийгмийн гэгээрлийн ажлын баг, хяналт шалгалтын баг гэсэн 3 багт хуваагдан өөрийн мэргэжлийн онцлог, ур чадварыг гарган олон нийтийн дунд сургалт сурталчилгаа, хяналт шалгалт, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг илрүүлэх чиглэлээр ажиллах юм. Саяхан хяналт шалгалтын багаас аймгийн төв мөрөн хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашин, сүм хийдийн байгууллагуудын дунд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Өнөөдөр аймгийн ИТХ-ын даргын А/05 дугаарт хяналт шалгалтын ажлын баг ажиллуулах тухай захирамж гарлаа.