Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрдэм шинжилгээний хурал болно.

2016-04-07

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс санаачлан өнгөрсөн 2015 онд "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах нь" сэдэвт  эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байсан билээ. Аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн 18 байгууллага ээлжлэн жил бүр тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар болсон бөгөөд энэ жил Аймгийн прокурорын байгууллага "ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ХЭРХЭН ОНОВЧТОЙ ТӨЛӨВЛӨХ ВЭ?" сэдвийн дор зохион байгуулахаар болсон байна. Аймгийн ерөнхий прокурор Н.Ганболд өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга Т.Болдбаатартай уулзаж эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр, удирдамжийг танилцуулж батлууллаа. Эрдэм шинжилгээний хуралд оролцох илтгэлүүдийг 04:25-ны дотор хүлээн авах бөгөөд 2016 оны 04.29-нд АЗДТГ-ын Сүлд танхимд зохион байгуулахаар болсон байна. Шагналын сан нийт 500. мянган төгрөг бөгөөд тэргүүн байр 200.000, дэд байр 150.000 төгрөг гутгаар байр 100.000 төгрөг, тусгай байр 50.000 төгрөг аж.   Дэлгэрэнгүй мэдээллийг 7038-2551, 9907-1651 утсуудаар лавлах боломжтой.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%