Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын тэргүүлэгчид МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

2016-04-07

Өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид МСҮТ-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. МСҮТ нь одоогоор 500 гаруй суралцагчидтай үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тэдний өмнө тулгамдаад буй томоохон асуудлын нэг нь тус МСҮТ-ийн дотуур байрны агааржуулалтын асуудал ажээ. Олон жилийн туршид шийдэгдэхгүй явж ирсэн уг асуудлаас болж хүүхдүүд чийг үнэртсэн өрөөнд амьдарч буй бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэх талаар тус төвийн захирал аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Г.Энхболд анхааран ажиллаж байгаа аж. Тус байрны агааржуулалтын асуудлыг шийдвэрлэхдээ багш ажилчдын хүчийг ашиглахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнд шаардагдах материалын үнэ болох 5 сая төгрөгийг аймгийн ИТХ-ын ээлжит бус 14-р хуралдаанд оруулж шийдвэрлэсэн юм. Биднийг суралцагчдын дотуур байраар орж танилцахад үнэхээр чийг үнэртсэн агааржуулалт муутай орчин угтсан юм.  Өнөөдөр биднийг очиход тус төвийн суралцагчид төвийнхөө хашаанд мод тарьж байлаа. Захирал Г.Энхболд ажлаа авсан цагаасаа хойш суралцагчдын амьдрах орчныг сайжруулах чиглэлээр нилээдгүй ажлыг санаачлан хийж хэрэгжүүлж эхлээд буй талаараа танилцууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%