Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Олимпын хөгжлийг дэмжих сангийн цом, дэвтэр аялж эхэллээ.

2016-04-07

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг зуны олимпын наадам энэ жил Бразил улсын Рио Де Жанейро хотод зохион байгуулагдах билээ. Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчиддаа сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор МУ-ын Ерөнхий сайдын санаачилгаар зохион байгуулагдаж буй Олимпын хөгжлийг дэмжих сангийн цом, дэвтэр Хөвсгөл аймгийн ИТХ-д хүрэлцэн ирлээ. Аяны хүрээнд цом дэвтрийг хүлээн авсан байгууллага бүр нэг өдрийн цалингаа хандивлахаас гадна байгууллага дээрээ спортын арга хэмжээ зохион байгуулах, олимпын талаар мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг үүргийг хүлээж байгаа юм. Өнөөдөр энэхүү тугийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ганболд, аймгийн БТСГ-ын холбогдох мэргэжилтнүүд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарт хүлээлгэн өглөө. АИТХ-ын дарга Т.Болдбаатар хэлэхдээ: Биеийн тамир спорт бол өөрийгөө ялан дийлэх, эрүүл, идэвхитэй амьдрахын үндэс бөгөөд энэ жилийн Риогийн зуны олимпын наадамд чөлөөт бөхийн төрөлд ОУХМ, Ази тивийн аварга, хошой мөнгө, хүрэл медальт, 2015 оны Залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Пүрэвжавын Өнөрбат оролцож буй нь бахархалтай сайхан үйл явдал юм гэдгийг онцоллоо. Б.Пүрэвжав нь 1988 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн 2012 оны Лондонгийн олимпт мөн эх орноо төлөөлөн оролцож байсан. АИТХ-ын зүгээсажилтнуудын нэг өдрийн цалин болох 420.000 төгрөгийг хандивлах бөгөөд уг аяны хүрээнд хийсэн ажлаа тайлагнан дараагийн байгууллагад гардуулах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%