Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ЭРДЭНЭБАТ: ДАРХАН-УУЛ АЙМАГТ “ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2016-04-05

       Өнөөдөр /2016.04.05/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуралдаж, Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай, буцалтгүй тусламж олгох тухай, Алдарт эх одонгоор шагнуулах тухай, “Дархан-Орон сууцны корпораци” ОНӨҮААТҮГазар байгуулах тухай,  2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах зэрэг 10 асуудлыг хэлэлцлээ.
Алдарт эхийн одонд: 
Дархан-Уул аймгийн хэмжээнд “Алдарт эх”-ийн 1 дүгээр одонгоор 14 эх, “Алдарт эх”-ийн 2 дугаар одонгоор 193 эх шагнуулахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталж, Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжиллаа. 
2010 оны 6 дугаар сарын 25нд батлагдсан “Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2-т зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнах юм. 
2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай: 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд ГХБХБГ-аас Дархан-Уул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулсан юм. 
2016 онд Дархан суманд цэцэрлэг /1 дүгээр баг/, үйлчилгээ, орон сууц /2 дугаар баг/, нийтийн эзэмшлийн сууц /Өргөө баг/, шатахуун түгээх станц /6 дугаар баг/, төмөр замын ачиж, буулгах станц /5 дугаар баг/, амины орон сууц /9 дүгээр баг/, үйлчилгээ, сургалтын төв, шатахуун түгээх станц, нөхөн олговор, цэцэрлэгт байгууламж /8 дугаар баг/, нийтийн орон сууц, сургууль, сүм хийд, гараж /10 дугаар баг/, Үйлчилгээ, шатахуун түгээх станц /11, 12, 14 дүгээр баг/, үйлдвэрлэл, нийтийн орон сууц, шугам сүлжээ, төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд худалдаа арилжааны задгай талбай /13 дугаар баг/ зэрэг зориулалтаар газар олголт хийх юм. 
Мөн Хонгор суманд “Мах боловсруулах үйлдвэр”, “Үйлдвэр технологийн парк” зэрэг бүтээн байгуулалтыг төлөвлөж, Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 755,8 га талбайг аймгийн ГХБХБГ-ын 2016 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д  тусгажээ.
“Дархан-Орон сууцны корпораци” ОНӨҮААТҮГазар байгуулах тухай:
Дархан-Уул аймгийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор “Дарханы орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар баталлаа.
Хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат: Өнгөрсөн 3 дугаар сарын 11-17-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт БХБЯ болон ТОСК хамтарсан ажлын хэсэг “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажилласан. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтийг 310 гаруй иргэн ирүүлсэн бөгөөд 269 иргэн шалгуур хангаж, үүнээс  83 өрх нь түрээсийн орон сууцанд хамрагдах эрхийг авч чадсан ч, энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй олон иргэн үлдсэн.  
Үүнээс харахад манай аймагт хямд өртөгтэй түрээсийн орон сууцны хэрэгцээ их байгаа нь харагдаж байна. Тиймээс хувийн хэвшлийн ААНБ-тай хамтран энэ хөтөлбөрийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм. 
2015 онд аймгийн төсвийн  хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын үлдэгдэл санхүүжилтийн тухай
Дархан-Уул аймгийн 2015 оны ОНХСан болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч, ААНБ-уудын үлдэгдэл санхүүжилт болох 1,2 тэрбум төгрөг, 2016 онд “Шилжих хөрөнгө оруулалт”-аар төсөвт батлагдсан 443,1 сая төгрөг олгогдоогүй байгаа. Энэхүү үлдэгдэл санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх тухай Тэргүүлэгчдийн хуралд Санхүү төрийн сангийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс танилцууллаа.
Оны өмнө санхүүжилт өгөөгүй асуудал нь  орон нутгаас хамааралгүй, харин Сангийн яамнаас данс нээхгүй, дансны гүйлгээнд хязгаарлалт хийснээс шалтгаалсан хэмээн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан тайлбарлалаа. 
Төсвийн тодотгол хийхээс өмнө “Шилжих хөрөнгө оруулалт”-ын 443,1 сая төгрөгийг аймгийн Аудитын газрын зөвлөмж болон ИТХ-ын Тэргүүлэгчдэд гүйцэтгэгч ААНБ-уудаас ирүүлсэн шаардлагыг үндэслэн,  өнөөдрөөс эхлэн олгохоор боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%