ИТХ нь харъяа нутаг дэвсгэртээ шашны үйл ажиллагаа явуулах байгууллагуудын эрхийг олгох, сунгах, цуцлах эрх бүхий байгууллага билээ. Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-өөс аймгийн төв Мөрөн суманд шашны үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагуудад шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын хүрээнд эрхийн зөвшөөрлийн хугацаа нь дууссан 10 байгууллага холбогдох материалаа бүрдүүлж үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргасны дагуу аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж зөвшөөрлийг сунгахаар шийдвэрлэсэн. ИТХ-аас цаашид шашин сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд жил бүр тайлангаа ИТХ-д хүргүүлж хэвшихийг санууллаа.