Ж.Нямжаргал багштай Хөвсгөл аймгийн Хүүхдийн ордоны баг тамирчид аэробикийн 2016 оны Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож багаараа алтан медаль цомын эзэн болсон байна. Сүүлийн жилүүдэд манай аймагт аэробикийн спорт хурдацтай хөгжиж буй бөгөөд өнгөрсөн жил мөн ОХУ-ын Буриад улсад болсон тэмцээнд амжилттай оролцож байсан юм.