1. Ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай
2. Багийн хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай
3. Аймгийн хэмжээнд 2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын талаарх нэгдсэн мэдээлэл
4. Ажлын хэсэг байгуулах тухай
5. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих орон нутгийн тусгай сан байгуулах, сангийн журам батлах тухай
6. Сумдын 2016 оны газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөөний тухай
7. Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөгөх стратеги батлах тухай
8. Шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгах тухай
9. Орон нутгийн хурлын сонгуулийн тойрогт нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээний тухай
10. “Алдарт эх”-ийн одонд тодорхойлох тухай
11. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай зэрэг 11 асуудлыг хэлэлцлээ.
Хурлаар анхаарал татсан асуудлын нэг нь шашны байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах тухай асуудал байсан юм. Хөвсгөл аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн зүгээс ИТХ-ын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулан /мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуул/ шашин, сүм хийдийн үйл ажиллагаа явуулж буй газруудад хийсэн шалгалтын талаар танилцууллаа.
Шалгалтыг аймгийн төв Мөрөн хотын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд Хрстийн 9, Бахайн-1, Буддын -8 бөөгийн 1 төв, 3 иргэн хамрагдсан байна. Шалгалтаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сүмүүдийн дийлэнх нь аймгаас олгодог үйл ажиллагааны зөвшөөрөлгүй, зөвшөөрлөө сунгуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Ажлын хэсгийн зүгээс хийсэн ажлын талаархи тайланг тэргүүлэгчдийн хуралд танилцуулан сүм хийдүүд, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын жил бүр шалгаж тайланг нь авдаг болох, жил бүр сунгадаг зөвшөөрлийн гэрчилгээг 2 жилээр олгодог болох тухай саналыг орууллаа. Дээрх шашны байгууллагууд өөрийн үйл ажиллагааны зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг, холбогдох баримтын хамт ирүүлсэн бөгөөд тэргүүлэгчид сүм хийдүүдийн төлөөлөллийг хүлээн авч уулзан монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагааа явуулан орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах, олон нийтийг соён гэгээрүүлэх, амьдралын зөв дадал хэвшилд сургах зэргээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ажиллахыг санууллаа.
Мөн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцэж ээлжит бус 14-р хуралдааныг 2016.04.06-ны өдрийн 10 цагт Мөрөн сумын төвд хуралдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хуралдаанаар аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх тухай, Мөрөн сумын Шинэ-Мөрөн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Даян дээрхийн байгалийн дурсгалт газрын ангиллыг дээшлүүлж байгалийн цогцолборт газар болгох саналыг дэмжих тухай зэрэг 3 асуудлыг хэлэлцэнэ.