Үндэсний аудитын газрын харьяа Хөвсгөл аймгийн аудитын газар Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 заалтын дагуу Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчид, нам эвслийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Тэргүүлэх аудиторын тушаалаар баталсан байна. Энэхүү тушаалаар аймгийн ИТХ-ын сонгуульд нам эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 222.000.000 /хоёр зуун хорин хоёр сая/ төгрөг байхаар тогтоосон байна.