Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төрийн дээд одон медаль гардууллаа.

2016-03-28

Өнөөдөр 11.00 цагаас аймгийн ИТХ-ын Иргэний танхимд Монгол улсын ерөнхийлөгчийн 2016 оны 3-р сарын 16-ны өдрийн №19-р зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст шагналыг нь гардууллаа. Шагналыг ИТХ-ын дарга Т.Болдбаатар, ИТХ-ын тэргүүлэгч, засаг даргын орлогч М.Очирхуяг, ИТХ-ын тэргүүлэгч П.Отгон-Очир нар гардууллаа. Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медалиудаар нийт 60 гаруй хүн манай аймгаас шагнагдсан юм. Хийж бүтээсэн ажил үйлсээрээ эх орон, аймаг орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн хүмүүс ийнхүү төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж төрийнхөө хайр хүндэтгэлийг хүлээлээ. Нийт шагнагдсан хүмүүстээ эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. /Шагнагдсан хүмүүсийн зургийг аймгийн ИТХ-ын Facebook хаяг болох "Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал" гэсэн хуудасны Photos> Albums>Төрийн дээд одон медаль 2016.03.28 гэсэн хэсгээс татаж авна уу./

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6142
4633 / 75%
940 / 15%
277 / 5%
292 / 5%