Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж томуу, томуу төст өвчин, Улаанбурхан өвчин буурахгүй байгаа тул төрийн болон хувийн цэцэрлэгийн үйл ажиллагааг 10 хоног зогсоох шийдвэр гаргалаа.
Өмнөх хуралдаан 3-р сарын 11-нд болж 16 хүртэлх насны хүүхдүүдийн дунд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байсан бол тус шийдвэрийг дахин 10 хоногоор сунгалаа. Мөн хуралдаанаар ой хээрийн түймэр, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх ажлын даалгавар гаргасан байна.