Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Гамшгийн аюулын дуут дохиогоор дадлага сургууль хийлээ

2016-03-25

Монгол улсын Засгийн газрын 339, 340 дүгээр тогтоолын дагуу Гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор нэгэн зэрэг ажиллах сургалтыг жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ жил уг өдөр 24-нд тохиож байгаа бөгөөд 16:00 цагт улс даяар нэгэн зэрэг зохион явууллаа.
Улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын газраас энэ дадлага, сургуулийг зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. 
Мөн зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхаг суурилагдаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиоллыг хүргэсэн.
  Гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор нэгэн зэрэг ажиллах дадлага сургалт хэрхэн явагдаж буйг хянах зорилгоор аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга А.Энхболд, ОБГ-ын дарга Г.Батбаяр нар Дархан сумын Нэгдсэн эмнэлэг, ХААИС, ШУТИС, ЭМГ, Дархан зах, Жигүүр цогцолбор сургууль зэрэг байгууллагуудад газар дээр нь очиж шалгалаа.
Тус дадлага сургалтын үйл ажиллагаанд ОБГ-аас 157 албан хаагч, ЦГ-аас 10 орчим албан хаагч хяналт тавин, заавар зөвлөмж өгч ажилласан байна. Хяналтын нэгдсэн дүнг 3 дугаар сарын 25-ны өдөр нэгтгэн иргэдэд мэдээллэх юм байна.
 Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, Дархан-Уул аймагт суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой гэж аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяр мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%