Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Амжилт өөд тэмүүлсэн Дарханчууд

2016-03-24

Нийтлэсэн Х.Оюунсүрэн                                                                                                                                        2016-03-23 13:32

Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон төвийн бүсийн тулгуур болсон Дархан-Уул аймгийн баялаг бүтээгч иргэдийг сурвалжлаад ирлээ. Аймаг, сум бүр өөрийн гэсэн онцлогтой, хийж бүтээсэн зүйл нь ялгаатай байдаг. Дарханчуудын хийж бүтээсэн зүйл, бидний сурвалжилсан энэ удаагийн баялаг бүтээгчид дулаан гэх элч, энерги хадгалсан үгтэй нягт холбогдож буйг нийслэлийн зүг аяны дөрөө залахдаа тунгаан бодлоо.


Бидний эхний очсон газар "Дархан нэхий" компанийн охин "Нэхий-Як" компани. Дарханы нэхий компаниас үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнийг монголчууд андахгүй. Чанартай, дулаан, хөнгөн, хийц загвар сайтай гээд үндэснийхээ ууган үйлдвэрийн нэг болох тус хамт олныг чимэх үг олон.


Цэвэр арьсан бүтээгдэхүүний чанар, хийц нь үнэхээр сайхан болсныг биднээр дамжуулан олон нийтэд танилцуулсан юм.


Харин тус үйлдвэрийнхэн зөвхөн нэхий дээл хийдэг бус гутал, цүнх, боловсруулсан арьс гээд олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоод удаж байна. Цаг үеэ дагаад хүүхэд залуус пүүзэн гутал өмсөх нь эрс нэмэгдсэн. Хөнгөн, дулаан, хөлд эвтэйхэн энэ гутлын ихэнхийг бид БНХАУ-аас авч байна. Урд хөршөөс импортолж байгаа гутал сайнтай муутай ч чийг татах, эдэлгээ муутайг бид мэднэ. Эх орныхоо зах зээлд өөрийн гэсэн бүтээгдэхүүнээ монголчууддаа зориулан хийх болсноо "Нэхий-Як" компанийнхан онцоллоо. Цэвэр арьсан бүтээгдэхүүний чанар, хийц нь үнэхээр сайхан болсныг биднээр дамжуулан олон нийтэд танилцуулсан юм.



Ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч өнгөрсөн жил орон сууц барьж, хөнгөлттэй үнээр орон сууцжуулах ажлыг өрнүүлсэн нь олны талархлыг хүлээжээ. 

"Дархан нэхий" компанид ажил, амьдрал буцалж байна. Малын арьсаа авч өөрсдөө боловсруулаад, арьсаа дэвшилтэд технологи ашиглан нимгэн болгож, өнгө будаг оруулах гээд олон дамжлагат ажлаа тэд төвөггүй хийх аж. Тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа торго шиг арьс байхыг хараад зориуд сонирхон асуусан юм.


Нэхий дээл, савхин хүрэм өнгө үзэмж сайтайн дээр хөнгөн болсон нь тус хамт олны нэвтрүүлсэн технологи гэнэ. Арьс хатуу, ширүүн. зузаан байдаг цаг аль эрт ард үлдсэнийг тэдний үйлдвэрлэж буй торго мэт зөөлөн, нимгэн арьснууд гэрчилж байна. Тус компанийн ажилтнууд сэтгэл өөдрөг, хийж буй ажилдаа дур сонирхолтой буйг харах нэн таатай. Ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч өнгөрсөн жил орон сууц барьж, хөнгөлттэй үнээр орон сууцжуулах ажлыг өрнүүлсэн нь олны талархлыг хүлээжээ. 






"Дархан нэхий" хэмээх их айлыг хэн удирддаг талаар хүмүүс сайн мэдэхгүй байх. Нэрийг нь мэдэхээс хэтрэхгүй л болов уу. Энэ их айлыг Э.Батсайхан хэмээх хижээл насны эрхэм удирддаг. Хэвлэлд тоотой хэдхэн удаа ярилцлага өгсөн энэ эрхэм хийсэн зүйлээрээ гайхуулах дургүй нэгэн аж.


"Хийсэн нь хүнд хэрэгтэй,  бусдад тустай, хүн хараад юу хийснийг мэдэрч л байвал ажил хийж буйн хэрэг тэр" хэмээн үздэг түүний ажил, хийж бүтээсэн зүйл нь энэ зарчимтай яг нийцэх аж. Одоо хэр нь өөрийн жолоочгүй, машингүй гэвэл итгэх хүн бараг үгүй л болов уу. Захирлын зөвлөлийнхөн нь унах унаатай бол хэмээн мөнгө төсөвлөж өгсөн ч тэрбээр  цааргалж, үйлдвэртээ шинэ машин авна хэмээж хойшлуулсан удаа цөөнгүй гэнэ.


Э.Батсайхан захирлын яриаг сонсоод Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэг юутай үнэн болохыг мэдэрсэнээ нуух юун

Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн багтай хэдхэн хором уулзаж, хийж бүтээж буй зүйлээ танилцуулсан Э.Батсайхан захирлын яриаг сонсоод Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэг юутай үнэн болохыг мэдэрсэнээ нуух юун. Ажил нь ундарч, амжилт нь жилээс жилд түүчээлэн байгаа хамт олны талаар дэлгэрэнгүй сурважлагыг бид удахгүй хүргэнэ. 

ДАРХАНЧУУДЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ АЖИЛД ХҮЧ ТҮРЭН ОРСОН КОМПАНИЙН БҮТЭЭН БАЙГУУЛСАН АЖИЛ НЬ ДАРХАНДАА ТЭРГҮҮЛЭХ АЖ


Бидний дараагийн очсон компани "Минж проперти" ХХК. Дарханчуудыг орон сууцжуулах ажилд хүч түрэн орсон компанийн бүтээн байгуулсан ажил нь дархандаа тэргүүлэх аж. Нийслэлд төдийгүй хөдөө орон нутаг, аймгийн төвд хотхон хэмээх нэрийн дор өнчин барилгууд сүндэрлэж, оршин суугчдын нарлах талбай, машины зогсоол, үйлчилгээний газар үгүй барилгууд олон болсон. Тэгвэл тус компанийн хамт олон хотхонг Дархан-Уул аймгийн төвд сүндэрлүүлж, долоон блок барилгаа ашиглалтанд оруулжээ. "Минж проперти" ХХК-ийн Ерөнхий захирал Х.Ганболд шуурхай, дайчин нэгэн гэдэг нь харваас илт.



Ажил байдалтайгаа танилцан, ажил ямар явцтай байгааг ярилцах зуураа тухайн ажилчинд хамаатай асуудлаа тэр дор нь шийдэж, ямар гарц буйг ярилцаад амжина лээ. Нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтөнд гар бие оролцож буй хамт олныг бас удирдаж буй түүний амьдралд Дархан-Уул-Улаанбаатар-Дархан-Уул гэсэн жим бий болоод уджээ. Тус аймгийн төвд байх ШУТИС-ийн оюутнууд өргөтгөлийн барилгаа хүлээсээр хоёр жилийг үджээ. Тендерт шалгарсан компани ажлаа эхлэлгүй ийн удаасан аж.



Хаана, юу байгаа, нэг зүйл эвдэрлээ гэхэд хэнд хандан, хэрхэн засаж болохоо мэддэг учир иргэд ч таатай байдаг юм билээ.


Харин тус компанийнхан хүлээлт үүсгэсэн барилгыг эхлүүлж богино хугацаан дуусган удахгүй ашиглалтанд оруулах гэж буйгаа дуулгалаа. Орон сууцныхаа СӨХ-ны ажлыг тус компанийнхан амжуулж байна. Өөрсдөө зургийг нь гарган, барьж ашиглалтанд оруулсан болохоор хаана, юу байгаа, нэг зүйл эвдэрлээ гэхэд хэнд хандан, хэрхэн засаж болохоо мэддэг учир иргэд ч таатай байдаг юм билээ.





Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийнхний дараагийн танилцсан газар бол "Алтан хүнс групп" ХХК-ийн хамт олон. Нэг зүйлийг онцлоход дарханчууд аливаа ажлын гүйцэтгэлд онцгой анхаарч, бусдад цогц үйлчилгээ үзүүлэхийг илүүд үздэг, ажил болгож чаддагийг бид анзаарсан. "Алтан хүнс групп" ХХК-ийн хамт олон ч мөн адил тэдний нэг юм.

АНХ ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЭЭС ГАРААГАА ЭХЭЛСЭН ТЭД ОДОО ОЛОН САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨТГӨН, БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ БАЯЛАГ БҮТЭЭГЧ БОЛЖЭЭ. 



А.Баттөгс захирал гэргий Г.Буяндэлгэрийнхээ хамт тус хамт олныг удирдан ажилладаг. Анх газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрээс гараагаа эхэлсэн тэд одоо олон салбарт үйл ажиллагаагаа өргөтгөн, бүтээн байгуулагч баялаг бүтээгч болжээ.  

Хүнд үйлчилнэ гэдэг амаргүй ажлыг тэд чадварлаг гүйцэлдүүлж, хүний хэрэгцээг бүрэн хангаж буй нь үйлчлүүлэгчид нь урмыг үг харамгүй хэлэх үндэс  гэдэг нь ороод гарсан хэнд ч мэдрэгдэнэ.


Дарханы "Комфорт" зочид буудлыг нийслэлчүүд төдийгүй орон нутгийг зорьсон жуулчид, төрийн албан хаагчид андахгүй. Хүнд үйлчилнэ гэдэг амаргүй ажлыг тэд чадварлаг гүйцэлдүүлж, хүний хэрэгцээг бүрэн хангаж буй нь үйлчлүүлэгчид  урмыг үг харамгүй хэлэх үндэс  гэдэг нь ороод гарсан хэнд ч мэдрэгдэнэ.


Тав тухтай буудалд саун, бассейн, караоке, снукер биллиард, алжаал тайлах массаж, амттай сайхан хоолтой ресторан бүгд бий. Сэтгүүлч хүн ажлын шаардлагаар олон газар очиж, салбар бүрийн олон хүнтэй ярилцах нь их. Үйлчилгээний олон газраар орж, арын албатай танилцаж байсан. Тэр олон газраас шилдгийг нэрлэ гэвэл сэтгүүлч миний бие энэ хамт олныг бахдалтайгаар хэлнэ. Үйлчилгээний газрын ариун цэвэр, хоол хүнсээ бэлтгэж, хадгалж  буй орчинг хараад бид бахархсан.

Г.Буяндэлгэрийн хатан ухаан энэ ажлыг нугалж, хамт олноо олон жил тогтвор суурьшилтай ажиллах бас нэгэн шалтгаан болдог юм билээ. 


Энэ алба амжилттай, хэнд ч үзүүлсэн нүүр бардам байгаа нь Г.Буяндэлгэр захирал болон тус рестораны ерөнхий технологич, мастер тогооч С.Цэрэнчимэгийн ажил үйлстэй салшгүй холбоотой. "Хийж бүтээх зүйл их байна аа" хэмээн намуухан хэлээд инээх Г.Буяндэлгэрийн хатан ухаан энэ ажлыг нугалж, хамт олон нь олон жил тогтвор суурьшилтай ажиллах бас нэгэн шалтгаан болдог юм билээ.


Оны шилдэг ажилтнуудаа шалгаруулж, гадаадад амрах эрхээр урамшуулж, олон жил үр бүтээлтэй ажилласан хүнд орон сууц өгсөн гээд ажилчид нь сэтгэл хангалуун ярьж байна.


Тус хамт олон рестоарандаа хийдэг 60 гаруй нэр төрлийн хоолондоо ашиглах ногоогоо өөрсдөө тарьчихна. Өвөлдөө хэрэглэх махаа Булган аймгийн Дашинчилэн суманд байх фермерийн аж ахуйгаасаа бэлтгэнэ. Монголчуудын өоргөн хэрэглэж, ялангуяа хавар цагт ядаргаа тайлах эм болдог борцыг алжаал тайлах цайндаа ашигладаг гээд давуу тал дэндүү ихтэй хамт олон аж.


Сэтгүүлчид хэрэгт дуртай байдаг хойно зочид буудлын үүдэнд байх А.Сүхбат,  Г.Өсөхбаяр аваргын зургийг ямар учиртайг сонирхлоо. Дарханчууд "Аваргын өглөөний цай нүнжигтэй" хэмээж байсан нь ийм учиртай аж. А.Сүхбат аваргын дүү нь энэ газрын захирал А.Баттөгс юм байна. Царайг нь хараагүй нэгэн дууг нь сонсоод А.Сүхбат аварга байна хэмээн ахтайгаа андуурмаар адилхан хоолойтой А.Батсүх монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн ахынхаа нэрийг өндөрт өргөж, ажил үйлсээ өөдрөг авч яваа нэгэн юм билээ.


Хоёр өдөр Дархан-Уул аймагт ажилласан хугацаанд нэг зүйлийг анзаарч, олонд хүргэх ёстой гэдгээ ухаарсан. Монголчууд тэнгэрлэг заяатай ард түмэн. Амжилтын өөд сэтгэл шулуудан зүтгэх итгэл, хүсэл тэмүүлэл бидэнд бий. Дархан-Уул аймгийн баялаг бүтээгч иргэд ч мөн тийм хүсэл тэмүүлэлтэй амьдарч буй нь харцнаас нь илт байна.



Амар амгалан Дарханд ажиллаж амьдарч буй иргэдийн харцанд гэрэл гэгээ, амьдрах итгэл нэвт шингээстэй байгааг зориуд онцолъё.  Нийтлэл эхлэхийн өмнө дулаан гэдэг үгтэй холбогдож буйг зориуд өгүүлсэн. Энэ үгийг тайлал  нь дулаан хувцсаар монголчуудаа гоёдог "Дархан нэхий", "Нэхий-Як" ХХК, дулаан орон сууцаар дарханчуудаа хангаж буй "Минж проперти", дулаан, тав тухтай тансаг орчинд бусдыг амрааж, алжаалыг нь тайлдаг "Алтан хүнс групп" ХХК-ийнхны үйл хэрэг гэрчлэх нь дамжиггүй. Тэд дулаан, элч, энерги, эрч хүч гэдэг үгийг нэгдэл болсон үйл хэргээ урам зоригтой үргэлжлүүлсээр байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрынхан орон нутгийнхаа баялаг бүтээгч иргэдээ дэмжин хөрөнгө оруулалт татах зорилгоор олон улсын эдийн засгийн форм зохион байгуулах гэж байгаа юм билээ. Монголын, Дархан-Уул аймгийн баялаг бүтээгчид мянга мянгаар нэмэгдэх болтугай.

Эх сурвалж: mass.mn






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%