Улс орон даяар жил бүрийн 3-р сарын сүүлийн 7 хоногийн Пүрэв гарагт 16:00 цагт гамшгийн аюулын дохиогоор ажиллах дадлага сургуулилт явагддаг билээ. МУ-ын Засгийн газрын 2011 оны 339, 340-р тогтоолоор баталсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", "Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам" -ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ 03.24-ны өдөр уг сургуулилтыг хийх аж. Тус сургуулилтад байгууллага бүр ажилтан албан хаагчдаа бүрэн хамруулж дадлага сургуулилт хийсэн талаархи тайлан мэдээг фото зургийн хамт онцгой байдлын газарт эргэж тайлагнах юм байна.