Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хулгайн тээврээр зорчихгүй байхыг анхааруулав

2016-03-23

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас иргэдийг хот хооронд зорчихдоо хулгайн тээврийн хэрэгсэлээр буюу “Истана” маркийн автомашинаар зорчихгүй зөвшөөрөгдсөн компаний автобусаар аюулгүй байдлаа ханган зорчихыг анхаарууллаа.

Мөрөн-Улаанбаатар-Мөрөн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд Минтранс, Нөхөрлөл зам гэсэн 2 компани албан ёсны эрхтэйгээр иргэдэд үйлчилж байна. Тус компаниудын 60 гаруй автобус өглөө, өдөр, оройны тогтомол цагт өдөрт 4 удаа гарч байгаа боловч иргэд хямд үнэтэй зөвшөөрөлгүй хулгайн тээврээр зорчиж бэртэж гэмтэх амь насаа алдах тохиолдол гарсаар байгаа гэнэ. Тухайлбал 2016 оны 2-р сарын 14-15 нд шилжих шөнө зөвшөөрөлгүй 18 хүн тээвэрлэж явсан “Истана” маркийн автомашин осолд орж  2 хүн амь насаа алдаж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Иймээс хот хооронд тээврийн үйлчилгээ эрхэлж буй автомашинуудад хяналт шалгалт хийж хулгайн тээвэр хийж буй авто машинуудыг илрүүлэн зогсоох арга хэмжээ авч байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%