Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Банкнуудын зээлийн өрийн үлдэгдэл буурч хадгаламж өсчээ

2016-03-23

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл статистикийн газраас энэ оны 2-р сарын статистик мэдээ мэдээллийг танилцууллаа.

Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн хоёрдугаар сард банкнуудын зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,8 хувь буюу 5,7 тэрбум төгрөгөөр буурсан бол хадгаламжийн үлдэгдэл 5 тэрбумаар өссөн үзүүлэлт гарчээ. Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оноос 1,3 хувийн өсөлттэй гарчээ. Тухайлбал  согтууруулах ундаа тамхины бүлгийн үнэ 7,2 хувь, амралт чөлөөт цаг соёлын барааны бүлгийн үнэ 8,8 хувь,  боловсролын үйлчилгээний үнэ 4,3 хувиар өсчээ. Харин хэрэглээний бараа үйлчилгээний үнийн индекс 2 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй  харьцуулахд 0,2 хувийн бууралттай байгаа гэнэ. Энэ нь тээвэр буюу хувийн тээврийн хэрэгсэлийн засвар үйлчилгээний бүлгийн дүн 3,1 хувиар буурсан байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%