Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Сумдын нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

2016-03-22

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл/ -өөс Мөрөн сумтай хил залгаа орших Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Түнэл сумдын нийгмийн ажилтнуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд олон нийттэй хэрхэн ажиллах талаар сургалтыг Мөрөн сумын Иргэний танхимд зохион байгууллаа. Дээрх сумд аймгийн төв Мөрөн хоттой хил залгаа оршдогоос шалтгаалан гэмт хэргийн гаралт ихтэй хулгайн гэмт хэргийн дамжин өнгөрөх гол зам болдог юм. Иймд дээрх сумдын иргэд олон нийтийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллээр хангах,  уг ажилд татан оролцуулах явдал бөгөөд уг ажлыг үр дүнтэй зохион байгуулах боломжтой хүмүүс бол сумдын нийгмийн ажилтнууд юм. Сургалтанд ИТХ-ын  ажилтан Т.Ууганбаяр, ГХУСАЗЗ-ийн гишүүн хууль цаазын ахлах зөвлөх О.Хадбаатар, Сүүн тахилт ТББ-ын тэргүүн Баасанхүү, Нэгдсэн эмнэлэгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн С.Содномбямбаа, Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга Лхагвасүрэн нар оролцож олон нийттэй хэрхэн үр дүнтэй ажиллаж нөлөөлөх талаар мэдээлэл өгсөн байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7727
6160 / 80%
966 / 13%
283 / 4%
318 / 4%