Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

О.Хадбаатарын нэрэмжит шатрын тэмцээн зохион байгуулагдлаа.

2016-03-21

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Хөвсгөл аймгийн ИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн, шатрын спортын мастер, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, аймгийн шатрын холбооны тэргүүн О.Хадбаатарын нэрэмжит шатрын тэмцээнийг Тосонцэнгэл, Түнэл сум, Ирээдүй 21-р зуун сургуулиуд хамтран зохион байгууллаа. Тэрбээр 1985 онд МУИС-ын аварга, мөн онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний дэд байр, Төв, Булган, Хөвсгөл аймгуудын 5 удаагийн аварга, Монголын бүх хуулийн байгууллагуудын аварга шалгаруулах тэмцээнд 2011 онд дэд, 2015 онд тэргүүн байр, 2012 онд Засгийн газрын 33 агентлагийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр, Хөвсгөлийн 1000 шатарчны тэмцээний тэргүүн байр, ШШГЕГ-ын 7 удаагийн аварга зэрэг амжилтуудыг гаргаж ирсэн бөгөөд Хөвсгөл аймгийн шатрын спортыг хөгжүүлэх чиглэлээр олон арван ажлыг зохион байгуулж материаллаг баазыг бэхжүүлэн, ахмад шатарчдын алдрыг дуурсгах, улсын чанартай томоохон тэмцээн уралдаануудыг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд шатрын спортод шимтэх хүүхэд залуусын тоо ихэсч тэмцээн уралдааны чанар чансаа жил бүр сайжирсаар байгаа юм. Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар оролцож түүний шатрын спортыг хөгжүүлэх болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр бүтээлтэй хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэнийг үнэлэн аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Аймгийн шатрын холбооноос энэ зун Хөвсгөл нуурын эрэгт "Хөвсгөл-Open"  ОУ-ын нээлттэй тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6137
4630 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%