Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ТҮЛХҮҮРИЙГ ГАРДУУЛЛАА

2016-03-18

Дархан-Уул аймагт “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр БХБЯ болон ТОСК хамтарсан ажлын хэсэг манай аймагт ажилласан юм. 7 зорилтот бүлэгт багтсан 83 иргэний төлөөлөл өнөөдөр /2016.03.18/ түрээсийн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа.
2015 оны 6 дугаар сард Монгол улсын Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийн анхны нээлтийг Төрийн орон сууц корпораци нь “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт баригдсан 189 айлын Нархан хотхоноос эхлэж байна. 
Түрээсийн орон сууцанд орох хүсэлтийг 310 гаруй иргэн ирүүлсэн бөгөөд 269 иргэн шалгуур хангажээ. Эдгээр иргэдийн дунд сугалаа явуулах зарчмаар, квотоор олгогдсон 83 айлын орон сууцыг түрээслэх иргэдийг сонгон шалгаруулжээ. 
Түрээслэгч өрх нь 5 хүртлэх жилийн хугацаанд тухайн орон сууцыг түрээслэх эрхтэй бөгөөд өмчлөлдөө шилжүүлэх нөхцөл, журманд тусгагдаагүй байна. 
 “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлснээр иргэдийг хямд орон сууцаар хангах, мөн барилгын салбарт гацсан хөрөнгө мөнгөний эргэлтийг эрчимжүүлэх бодлогыг барилга хот байгуулалтын яамнаас барьж байна хэмээн БХБЯ-ны сайд З.Баянсэлэнгэ онцоллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%