Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллага, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн ИТХ, ГХУСАЗЗөвлөлийн даргын удирдамжтай ажлын хэсэг Бүрэнтогтох сумын Их-уул багийн иргэдтэй уулзаж холбогдох сургалт, мэдээллийг өглөө.
Бүрэнтогтох сумын Их-уул баг 1100 хүн амтай, 72 мянган толгой малтай, Бүрэнтогтох сумынхаа төвийг тойрч нутагладаг, 298 өрхтэй, 262 мал бүхий өрхтэй.
Загзуугийн харз, Дулааны рашаан устай, Чингүнжавын шороон хэрэм байдаг. Чингүүнжавын зэвсэг төмрийн хүдрийн суурь, Сэнжит хад зэрэг түүх дурсгалын газруудтай.
Мөрөн хотоос 51 км зайд оршдог.
Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Ууганбаяр, аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн гишүүн, аймгийн Прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболд, Цагдаагийн газрын малын хулгай хариуцсан ажилтан, Цагдаагийн ахмад Ган-Эрдэнэ, НЭ-ийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл зүйч С.Содномбямба, "Сүүн тахилт" ТББ-ын тэргүүн Б.Баасанхүү нар ажиллаа.