Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын дарга Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.

2016-03-15

Өнөөдөр 14:30 минутад аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар орон нутгийн Лха, Хөвсгөл телевизүүдийн хамт Нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасагт ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Сүүлийн үед бага насны хүүхдийн өвчлөл ихэсч тэр хирээр эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж муу болж буй талаар иргэд, олон нийтийн зүгээс байнга гомдол, саналууд ирэх болсон. Үүнд ИТХ орон нутгийн бодлого тодорхойлогч байгууллагын хувьд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь бодитоор танилцахыг зорилго болголоо. Өнөөдрийн байдлаар тус тасагт 87 хүүхэд эмчлүүлж байгаа бөгөөд сахиур, эмнэлэгийн ажилтнуудтай нийлээд нийт 200 гаруй хүн байна гэдгийг хэлж байлаа. Өдрийн ээлжинд 5 сувилагч, 5 эмч ажиллаж буй бөгөөд 10 сараас 5 сар хүртэл ачаалал ихтэй байдаг,  Мөрөн сум болон бусад 23 сумын хүүхдүүд бүгд ирдэгээс зарим тохиолдолд нэг орон дээр 3 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг талаар учирлалаа. 
      ИТХ-ын дарга Т.Болдбаатар: Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгийн зүгээс танайд тулгараад буй хүндрэлтэй асуудал дээр ямар анхаарал хандуулж ямар зүйлсийг шийдвэрлэж байна? 
      - Эрүүл мэндийн газар, эмнэлэгийн удирдлагуудын зүгээс манай нөхцөл байдалтай газар дээр нь үзэж танилцсан, төсөв мөнгөний хүрэлцээ муутай байгаагаас дорвитой дэмжлэг үзүүлж чаддаггүй байх. Бид өөрсдийн нөхцөл байдалд тохируулан нөөц боломжоо ашиглан ажиллаж байна гэлээ. 
      - Танай тасагт нэн түрүүнд шийдвэрлэх ямар асуудал байна?
      - Манайх сэхээний эмч байхгүй 5 жил болж байна. Мөн амьсгалын аппарат байхгүй байгаа бөгөөд дээрх 2 асуудлыг                 шийдвэрлэх нь бид бүхний ажилд нэн түрүүнд шаардлагатай байна. 
      - Сэхээний эмч байхгүй байгаа нь орон тоонооос шалтгаалж байна уу? эсвэл боловсон хүчин байхгүйгээс болж байна уу?
      - Хүүхдийн сэхээн амьдруулах эмчийн чиглэлээр сурч, ажиллах сонирхолтой, хүн олдохгүй байгаагаас өөр эмч         уг           үүргийг хавсран ажиллаж  энэ хирээр 1 эмнэлэгийн ажилтанд оногдох ачаалал бусад аймагтай харьцуулбал өндөр                 байна. 
Түүнчлэн хүүхдүүдийн эмчлүүлж буй өрөө тасалгаанд ачааллаас шалтгаалан нэг хүнд ногдох стандартаас олон хүн хэвтэж буйгаас хүчилтөрөгчийн дутагдал ихтэй, бүгчим халуун байсан юм. Цонхны хөшиг байхгүйгээс орны бүтээлгээр халхалсан байдалтай байсан юм. Тус тасгийн эмч нар Дэлхийн Зөн Олон улсын байгууллагад хүсэлт тавин төсөл бичсэнээр хүүхдүүдэд стандартын шаардлага хангах ортой болсон гэнэ. Мөн Петровис компанид төсөл бичин орны хэрэглэл, зөөлөн эдлэл, тоглоомын өрөөгөө тохижуулах зэрэг ажлыг хийсэн байна. Эмч нарын зүгээс хэлэхдээ хүүхдийн өвчлөлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд гэр бүл төлөвлөлтөөс эхлэн анхаарч эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдгийг ойлгох хэрэгтэй байна, мөн сүүлийн үед эдийн засгийн хямрал, бэрхшээлээс болоод бага орлоготой иргэдийн тоо нэмэгдсэн иймд хоол тэжээлийн дутагдлаас шалтгаалсан хүндрэлүүд сүүлийн үед ихээхэн гарах болжээ. 
Он гарсаар нийт 9 хүүхэд эндээд буй бөгөөд эмнэлэгийн байгууллагын зүгээс бололцоотой бүхнээ хийж ажиллаж байгаа гэнэ. Эм тарианы хувьд хүрэлцээ сайн байгаа бөгөөд эцэг эхчүүд хүүхэддээ  дур мэдэн антибиотек өгөх, эмнэлэгийн байгууллагад хандалгүй хугацаа алдах, буруу эмчилгээ хийх, улирлын чанартай өвчлөл идэвхижсэн зэргээс шалтгаалж байгаа гэлээ. Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах чиг үүрэг бүхий Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс уг асуудалд анхаарал хандуулж нэг ч удаа ирж нөхцөл байдалтай  нь танилцаж байгаагүй гэнэ. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага цаашдаа бяцхан иргэдээ ялгаварлан гадуурхалгүйгээр эрхийг нь хамгаалах чиглэлээр ижил тэгш анхаарч ажиллах шаардлага тулгараад байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6137
4630 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%