Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Нэрт соён гэгээрүүлэгч Жамцын Бадраагийн 90 жилийн ой тохиож байна.

2016-03-14

Хөвсгөл аймгаас төрсөн гарсан олон алдартны нэг бол яах аргагүй Жамцын Бадраа агсан юм. Тэрээр 1926 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт Жамцын хүү болон мэндэлсэн байна. 

      Ж.Бадраагийн 300 орчим дуу байдгаас "Халуун элгэн нутаг", "Багш та", "Жаргаах зүрхэн", "Гайхмаараа", "Найрсаг байгаасай" зэрэг олон дуу нь ард түмний дуулах дуртай дуу болон мөнхөрчээ. Тэрбээр Орос хэлнээс "Евгений Онегин", "Лусын дагина", Италиас "Тоска", Энэтхэгийн нэрт зохиолч Р.Таагүүрийн "Өргөлийн дуулал" шүлгийн түүвэр, "Цусан тахилга" жүжгийг Хинди хэлнээс орчуулж, "Уртын дуу" хэмээх судалгааны өгүүлэл (1960 он), Угсаатны зүйн сэдвээр бичсэн "Цацал" хэмээх баримтат кино олон улсын "Солонго" кино наадамд түрүүлж байжээ. Мөн Монгол ардын дуу "Сүнжидмаа"-г найруулан дуу бүжгийн цомнол бичсэн нь өдгөө ч тоглогдсоор байгаа билээ.  

 

      "Хөгжмийн нэр томъёо"(1956 он), "Хөвсгөл ээжийн хөг эгшиг", "Чандмань эрдэнэ" (1989 он) ном бичиж,  "Монгол ардын хөгжим" хэмээх нэгэн сэдэвт таван бүлэг бүхий бүтээлийнхээ гурван бүлгийг дуусгаад 1992 онд насан өөд болжээ. Ж.Бадраа агсаны судалгааны бүтээлийг Н.Жанцанноров, Б.Баатарнаран эмтгэж 1998 онд "Монгол ардын хөгжим", 2005 онд "Их дуучны яриа" номуудыг нь хэвлэн гаргасан бол 2005 онд Т.Дашцэдэн, Ж.Бадраа агсаны хань Х.Бадарч, хүү Б.Баатарнаран нар 2005 онд судалгааны бүтээлүүдийг нь эмтгэсэн "Ардын билиг ухааны оньс" номыг хэвлүүлжээ.  

     Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газраас түүний нэрэмжит "Жамцын Бадраагийн амьдрал, уран бүтээл" эрдэм шинжилгээний хурал, "Жаргаах зүрхэн" дууны наадмыг аймгийн ХДТ-т зохион байгуулахаар шйидвэрлэсэн байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6137
4630 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%