Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 685 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭД БАЙНА

2016-03-14

2016 оны 2 дугаар сараас Дархан-Уул аймагт Улаанбурхан өвчлөл илэрсэн. Одоогоор аймгийн хэмжээнд 685 тохиолдол бүртгэгдээд байна. Дээрх тохиолдлуудаас 3 сартайгаас 1 настай 4 хүүхэд нас барсан мэдээллийг холбогдох албаны хүмүүс өглөө. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт өнөөдрийн байдлаар 68 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Иймд эмч, сувилагч, мэргэжилтнүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа ба эм тариа дутагдалтай байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар аймгийн Засаг дарга захирамж гарган холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө. Захирамжинд Дархан-Уул аймгийн хэмжээнд Улаанбурхан өвчний халдвар дэгдэлт гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Их дээд сургуулийн консорциумын дарга нарт тус тус даалгалаа. Мөн Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг Мэдээлэл технологийн алба, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дарга захирлуудад даалгав. Түүнчлэн Улаанбурхан өвчний эмчилгээ оношилгоонд шаардагдах хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зохих журмын дагуу гаргаж хэрэгжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгаж , Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургуулиудад олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ, интернет тоглоомын газруудын үйл ажиллагааг 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай хязгаарлалаа. Тус Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт болон Онцгой байдлын газар Цагдаагийн газар , Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгасан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%