Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Засгийн газраас төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар цахим хурал хийлээ.

2016-03-11

Өнөөдөр 10 цагаас Засгийн газраас аймгуудын удирдлагуудтай Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар болон цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийлээ. Хуралд МУ-н сайд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, дэд дарга Ганболд, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Мөнх-Оргил, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар оролцсон бол манай аймгаас Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, АЗДТГ-ын дарга Төмөрбаатар, СТСХ-ын дарга Г.Сувд, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Ган-Очир нар оролцлоо. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь одоогоор 27 байгууллагын 250 гаруй үйлчилгээг нэг дороос үзүүлж буй бөгөөд  06.01-ны дотор тус төвийг  өөрийн аймагт байгуулах үүргийг аймгуудын Засаг дарга нар хүлээж буй ажээ. МУ-ын Засгийн газраас "Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай" 141-р тогтоол түүний хэрэгжүүлэх журмыг гаргасан бөгөөд төрийн үйлчилгээг шуурхай, нэг дор, иж бүрэн өгөх зорилго тавьж буйг дуулгасан. Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь нэг хэсэг манай аймагт хэрэгжиж байсан нэг цонхны үйлчилгээний өргөжүүлсэн хэлбэр бөгөөд өмнө босоо удирдлагатай байгууллагууд дэмжээгүйгээс болж ихэнхи аймагт хэрэгжиж чадаагүй тул энэ удаад бүх яам, агентлагуудыг уг ажилд татан оруулах замаар хэрэгжүүлнэ. Аймаг бүр уг ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж интернетийн холболт, шилэн кабель зэргийг зохих шаардлагын дагуу суурилуулахад анхаарахыг санууллаа. 
Цаашид төрийн байгууллагууд бодлого боловсруулдаг, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гэсэн үндсэн 2 хэлбэрт шилжиж, төрийн албанд анх орж буй ажилтан иргэнд үйлчилдэг ажилд тодорхой хугацаанд заавал ажилладаг байхаар холбогдох хууль журмуудыг боловсруулж буй гэдгийг ч мөн дурдав. 
Мөн цаг үеийн зарим асуудалд анхаарч ажиллахыг сануулж доорх 7 асуудлаар мэдээлэл өглөө.
1. Цаг агаарын болзошгүй аюул тэр дундаа цасан болон шороон шуурга, шар усны үерийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
2. Хаврын тариалалт эхлэх гэж буйтай холбоотойгоор үр, техникийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар тариалан эрхэлдэг аймгууд холбогдох яам руу албан бичгээ яаралтай хүргүүлэх
3. Мал төллөлт эхэлж буйтай холбоотойгоор уг ажилд анхаарал хандуулж ажиллах
4. Бүтээн байгуулалт, тендер, их засварын ажлуудыг АСЕМ-ын чуулга уулзалт, УИХ-ын болон орон нутгийн сонгуулиас өмнө буюу 3-4-р сард хийх, эхлүүлэх 
5. Баяр наадмыг зохион байгуулах тухай ЗГ-ын 122 -р тогтоолын дагуу аймаг сумын наадам, бүсийн уралдаан наадмуудыг 07.15-наас 25-ны хооронд зохион байгуулах
6. Нээлттэй засгийн түншлэл байгууллагад Монгол улс элссэн. Үүнтэй холбоотой хийх ажлын төлөвлөгөөнд иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах
7. Энэ оны 03.22 нд зуны цагийн хуваарьт шилжиж буйтай холбоотойгоор иргэд, олон нийтэд мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг үүргийг өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6137
4630 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%