Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын даргад төсвийн тодотголыг өргөн барьлаа.

2016-03-10

Өчигдөр буюу 2016.03.09-ны 12 цагт Аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч А.Эрдэнэбаатар, АЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд нар Монгол улсын төсвийн тухай хуулийн 34.2.2-т "урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон" үндэслэлээр аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарт 2016 оны төсвийн тодотгол хийх саналыг өргөн барьлаа.  Мөн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн Шинэ мөрөн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, Даян дээрхийн байгалийн дурсгалт газрын ангиллыг дээшлүүлэн байгалийн цогцолборт газар болгох санал дэмжих тухай асуудлуудыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж өгөхийг хүссэн бөгөөд ирэх Даваа гараг буюу 2016.03.14-ны өдрийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар урьдчилан хэлэлцэнэ. Аймгийн Засаг даргаас өргөн барьсан дээрх асуудлуудыг хуралд оруулж хэлэлцүүлэхээр аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон хуралдааны бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7727
6160 / 80%
966 / 13%
283 / 4%
318 / 4%