Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мэндчилгээ

2016-03-07

Мэндчилгээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг  Хоймор нутгийн болон Монголын нийт эхчүүд, бүсгүйчүүд та бүхэндээ хүргэе. Тэртээ 100 гаруй жилийн тэртээ эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах, ажлын нөхцлөө сайжруулах, сонгуульд санал өгөх эрхийнхээ төлөө жагсаж эхэлснээс энэхүү өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн нэрийдэж дэлхийн олон улс орон өргөн дэлгэр тэмдэглэсээр иржээ. Манай улсын хувьд ч энэхүү баярыг үндэсний хэмжээнд тэмдэглэдэг томоохон баярын нэг болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Энэхүү баярыг дан ганц тэмдэглэн өнгөрүүлэх бус эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг ярьж шийдэл гарцыг эрэлхийлдэг, үүнээс бодит үр дүн гардаг байх нь чухал юм.

Монголын түүхэнд өрх гэрийнхээ төдийгүй, төр улсынхаа үйл хэргийг чадварлагаар авч явсан ухаант хатдын, бүсгүйчүүдийн түүх олон бий. Монголчууд бидэнд эв эеийн хүчийг сануулан ухааруулсан Алунгоо эхийн сургааль өнөөдөр ч та бидэнд бодох зүйл их буйг сануулсаар байна. Эрүүл, ёс суртахуунтай, алсыг харсан, хүнлэг энэрэнгүй, хөгжсөн нийгмийг бүтээн байгуулахад эмэгтэйчүүд та бүхний холч ухаан, аливааг зөөллөх өр нинжин сэтгэл,  торгон мэдрэмж юу юунаас илүү чухал билээ.

Сүүлийн жилүүдэд улс төр, болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ахиц дэвшил гарч эмэгтэйчүүд өөрөө өөрсдийнхөө эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо хүргэх, шийдвэр гаргахад нөлөөлөх чадвар улам бүр дээшилсээр байна. Орон нутгийн хэмжээнд ч мөн  аймаг, сумдын ИТХ-д сонгогдож буй эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буй нь эмэгтэйчүүдийн хөгжих, эрхээ хамгаалах эрх, боломж нээлттэй буйг илэрхийлж буй юм. Хөвсгөл нутгийн ирээдүйн хөгжилд бүсгүй хүн, эмэгтэй хүн таны үүрэг оролцоо их буй, цаашид ч бүр их болно гэдгийг хэлэхийг хүсч байна.

Ингээд нийт хацар гоо, ухаан төгс  бүсгүйчүүд та бүхэндээ ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэж амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ИТХ-ЫН ДАРГА Т.БОЛДБААТАР

2016.03.07

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7727
6160 / 80%
966 / 13%
283 / 4%
318 / 4%