ОХУ-аас Монгол улсад суугаа ерөнхий консул Рыгзын Ракшаевич Ракшаев Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж буй Мөсний баярын арга хэмжээнд оролцсон бөгөөд өнөөдөр түүнийг аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн оны 4 сард Хөвсгөл аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон Булган, Орхон аймгуудын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох үеэр Эрдэнэт хотод байрлах өөрийн консулын байранд манай аймгийн ажлын албаны хамт олныг консул ноён Ракшаев хүлээн авч уулзаж санал бодлоо солилцож байсан юм. Өнөөдрийн уулзалтаар ОХУ-аас явуулж буй бодлого, манай аймгаас ОХУ-руу мах экспортлох боломж, Ханх-Мондын хилийн боомтыг олон улсын зэрэглэлтэй боомт болгох боломжийг судлах, Байгаль нуур-Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын маршрутыг бий болгож хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар түүнийг ОХУ-ын Буриад улсын Түнхэн, Ахын аймаг, Хөвсгөл аймгуудын дунд энэ оны 6-р сард манай аймагт зохион байгуулагдах уулзалт зөвлөгөөнд хүрэлцэн ирж оролцохыг урьлаа.