Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзалт хийж байна.

2016-03-03

Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж "Хөх сувд-2016" мөсний баярт оролцож байгаа билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өчигдөр буюу 03.02-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Засаг дарга А.Эрдэнэбаатар нар болон албаны бусад хүмүүс байлцан угтаж авсан бөгөөд ерөнхийлөгч Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд хоноод өнөө өглөө нээлтээ хийсэн Мөсний баярын арга хэмжээг үзэж сонирхлоо. Үдээс хойш 15:00 цагт аймгийн ХДТ-т хөвсгөл аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж байна. Монгол улсын ерөнхийлөгч уулзалтын үеэр цаг үеийн байдал, улс орны эдийн засаг, төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалт зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдээр ард иргэдэд мэдээлэл өгч хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар тайлагналаа. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ монголчууд бид нэг үеэ бодвол зөв тал руугаа өөрчлөгдөж, өөртөө итгэж өөрсдөө хийж бүтээж чаддаг болж байна. Гагцхүү бид илүү их хамтран нэгнийгээ дэмжиж, талцаж хуваагддаг байдлаа өөрчлөх хэрэгтэй байгааг сануулж байлаа. Дашрамд дуулгахад МУ-ын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дээд шагнал болох Хотгойдын шадар ван Б.Чингүнжавын одонгоор шагнахаар болсон бөгөөд түүний ардчилал хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзлийг төлөвшүүлэх, төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд нээлттэй, ил тод, хүндрэл чирэгдэлгүй болгох, үндэсний цөөнх болсон цаатан иргэдийн хөгжлийг дэмжих "Цаатан" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн зэрэг амжилтуудыг үндэслэн шагнахаар болсон юм. Тус одон нь Хөвсгөл аймгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан цөөн тооны хүнд очсон бөгөөд цалин цагаан мөнгөөр урласан байдаг байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%