Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймгийн барилгачдын зөвлөгөөн болж байна.

2016-03-02

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд Хөвсгөл аймгийн барилгын салбарын удирдах ажилтан ажилчдын зөвлөгөөн өнөөдөр буюу 2016.03.02 ны Лхагва гарагт Нутгийн удирдлагын ордны Соёмбо танхимд 10:00 цагт эхэллээ. Зөвлөгөөнд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниуд, зураг төсөв хийгчид, тус салбарын үе үеийн ахмадууд оролцож байна. Зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, Засаг дарга А.Эрдэнэбаатар нар мэндчилгээ дэвшүүлж зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүссэн байна. Зөвлөгөөний үеэр өндөр бүтээлийн шилжин явах туг гардуулах, барилга угсралтын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудаар илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. Мөн Ж.Баасанжавын нэрэмжит Аймгийн ХДТ-т баярын концерт явагдана. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%