Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймаг, Тункин аймгуудын уулзалт зөвлөгөөнд тавигдсан зарим илтгэлүүд

2016-03-01

     МУ-ын Хөвсгөл аймаг, ОХУ-ын Буриад улсын Түнхэн, Ахын аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтарсан уулзалт зөвлөгөнийг 2016.02.25-26 -ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан билээ. Уг зөвлөгөөнд нутгийн өөрөө удирдах байгууллагуудын төлөөлөл болох Бүрэнтогтох, Улаан-Уул, Тариалан, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар илтгэл тавьсан билээ. Эдгээр илтгэлүүдээс та бүхэнд цувралаар хүргэж байна. 
       Тариалан сумын ИТХ-ын дарга Ё.Батзориг, Чандмань-Өндөр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин нарын тавьсан илтгэлүүдийг хүргэж байна. 

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ҮР ДҮН, ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ.

                        Хөвсгөл аймгийн Тариалан сумын ИТХ-ын дарга Ё.Батзориг

 Багийн Иргэд нийтийн хурлын үр дүн:

              Төрийн ажил үндсэн нэгж дээр сайн байж, бусад шатны ажил  түүнээс улбаалан сайн байна. Иргэдтэйгээ өдөр      тутам  харилцан ажиллаж, мэдээ судалгаандаа  байнгын шинэчлэл хийж  байдаг багийн ажлаас  төрийн захиргааны ажил  эхэлдэг гэж хэлж болно.

  Сонгогдож томилогдсон  багийн ИНХ-ын дарга , түүний тэргүүлэгчид  багийн засаг дарга  нар нь хууль зүйн хувьд  тэгш эрх  эдлэж, нутгийн өрөө удирдах ёсыг төрийн  удирдлагатай  хослуулах зарчмыг орон нутагт хэрэгжүүлэх субъектын хувьд    тухайн нутаг дэвсгэрийн  эрх ашгийг илэрхийлж  нэг зорилготой гар нийлж нэгдэн ажиллах учиртай .

            Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд багийн ИНХ-тай холбоотой  хэд хэдэн заалт  байдаг  энэ заалтыг хэрэгжүүлж ажиллаж нь ИНХ, түүний Тэргүүлэгчдийн үүрэг юм.

ИНХ-ын хуралдааныг  жилд 3-4 удаа хийж хэвшсэн. Хуралдаанаар хэлэлцэж байгаа гол асуудал бол  тухайн багийн Засаг дарга,  ИНХурал, хүний эмч, малын эмч, байгаль хамгаалагч нарын жилийн ажлын тайланг хэлэлцүүлж, иргэдээр үнэлэлт дүгнэлт өгүүлж цаашид ямар ажил дээр анхаарах талаар хуралдаанаас тогтоолоор үүрэг даалгавар өгч, биелэлтийг тооцож ажилдаг нь үр дүнгээ өгсөн ажил болдог.

Мөн ОНХ-ын сангийн хөрөнгөөр тухайн онд сум багийн хэмжээнд ямар ажил хийх талаар иргэдээс санал асуулгыг 3  сард хуудсаар авч  5 сард багтаан ИНХ-аар нэг бүрчлэн хэлэлцүүлж  олонхийн санал авсан ажлыг эрэмблүүлэн ИНХ-аас  тогтоол гарган  холбогдох газарт хүргүүлдэг.

   ИНХ-аас  багт тулгамдаж байгаа гол асуудалуудыг хэлэлцэж чадсанаар өнөөдрийн БИНХ-ын үр дүн нэмэгдэж байна. Жнь:

1.       Оршуулагын цэг

2.        Хогийн цэг

3.        Бэлчээр хадлангийн талбай хамгаалах.

4.       Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийн зөвлөл байгуулах тухай

5.       Ариун цэвэр эрүүл ахуйн хэм хэмжээ тогтоох тухай

6.       Тэгш дүүрэн хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрлэлийн бичил зээлд хамруулах.

7.       Төрийн дээд одон медальд нэр дэвшүүлэх.

8.       Өрхийн албан татвараас чөлөөлөх.

9.        Ойн нөхөрлөл байгуулах

10.    Иргэдийнхээ суурь судалгаатай болсон

 зэрэг асуудлыг ИНХ болон тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргадаг ба шийдвэрийн хэрэгжилтийг жил бүрийн  3-  10-р сард зохион байгуулдаг болно.

 Мөн ИТХурал ЗДТГ-аас хамтран “Нээлттэй хаалганы өдөр”, “Нээлттэй өдөрлөг”, “Төлөөлөгчдийн нэг өдөр” зэрэг  ажлуудыг хийж байгаа нь БИНХ-ын үр дүнг нэмэгдүүлж байна.

    БИНХ-ын дарга БЗД нарын хамтарсан сургалтыг улиралд 2 удаа зохион байгуулдаг нь хурлын дарга нарын мэдлэг  мэргэжлийг дээшлүүлэхэд ахиц гарч, иргэдийн оролцоо нэмэгдэж байна.

 БИНХ-ЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР:

1.     ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙГЭЭ НЯГТ ХАМТРАН АЖИЛЛАХ. /Сумын ИТХ-ын хуралдаанд иргэдийн төлөөлөл болон бусад  төлөөллүүдийг оролцуулдаг. Энд өөрсдийн багийн өмнө тулгамдаад байгаа асуудлын талаар өөрийн төлөөлөгчөө  оролцуулж үг хэлүүлэх, төсөв, хөтөлбөр хэлэлцэж батлах үед тухайн багийнхаа асуудлыг тодорхой хэмжээгээр тусгуулах  талаар хөөцөлдөж ажиллаж чадвал илүү үр дүнтэй./

2.      БИНХ-ЫН ДАРГА НАР ИДЭВХТЭЙ, САНААЧЛАГТАЙ БАЙХ. /Иргэдийн нийтийн хурлууд хэрхэн ажиллах арга барилаа олж, ажил нь жигдэрч байгаа боловч ихэнхи нь Засаг даргынхаа амыг харсан, үе үе дээд байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор хурлаа хийдэг, идэвхгүй байр сууринаас ажилладаг хэлбэр давамгайлж байна./

3.    ХУРЛААС ГАРСАН ШИЙДВЭРИЙГ СУРТАЛЧЛАХ АЖИЛ ХИЙГДДЭГҮЙ./Хурлын үйл ажиллагаа жигдэрч төлөвшөөгүй,  хурлаараа хэлэлцэх асуудал, гаргасан шийдвэрээ сурталчлах ажил хийгддэгүй, шийдвэрийн биелэлтээ хангуулах талаар  санаачилга гарган хөөцөлддөггүй./

4.     БИНХ-ЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ СУРГАХ./БИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг сургалтанд хамруулж байх тогтолцоог бий  болгох/

5.     АЖЛАА ХИЙХ НӨХЦӨЛ БОЛОМЖООР ХАНГАХ. /Иргэдтэй уулзах ажлын өрөө, бичиг хэргийн шаардагдах хэрэгсэл, унаа,  гэх мэт/

6.    УРАМШУУЛАЛ БУС ЦАЛИНТАЙ БОЛГОХ. / Цаашид ИНХ-ын дарга нарыг орон тооны болгох тал дээр ЗЗНДНТУ тухай  хуулийн шинэчилсэн найрууллага хийгдэж байгаа үед анхаарах, Ингэвэл ИНХ-ын үйл ажиллагаа улам идэвхтэй болж  БИНХ-ын даргын нэр нөлөө өсч, хурлаас гарч байгаа шийдвэр түүнийг хэрэгжүүлэх тал дээр ч өөрчлөлт гарах юм./

7.     БИНХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРТ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БИЙ БОЛГОХ./Бичиг үсгийн чадамжтай, боловсролтой, хууль эрх зүйн зохих мэдлэгтэй, багтаа нэр хүндтэй, ажлын ачаалал даах чадвартай гэх мэт/

8.      БИНХ-ЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ ТОГТВОРТОЙ АЖЛУУЛАХ.

 БИНХ-ын үйл ажиллагааны нийгмийн амьдрал нь цаг минут, өдөр тутам хувьсан өөрчлөгдөж байдаг амьд организм юм.

Энэ утгаараа нийгмийн эд эс болсон багийн иргэдийн амьдрал ахуй нь нутгийн захиргааны байгууллагад хамгийн их  хамааралтай бөгөөд юуны өмнө тэрхүү нийгмийн өөрчлөлтийг анхан шатны судалгаан дээр тулгуурлан явуулж байх. Багийн  удирдлага  нийт иргэдийнхээ амьдрал, тэдний хүсэл сэтгэлд нийцүүлж ажиллахын тулд санаа бодол, шаардлагыг илүү  мэдэрч, шуурхай  ажиллах хэрэгтэй юм. Дээрх 8 асуудлыг ээлж дараатай шийдвэрлэж чадвал багийн ИНХ-ын үр нөлөө  өсөх юм. 


Сумын ЗД-ын үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх арга зүйг сайжруулах нь

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номин

Монгол улсын ЗЗНДНТУТХ-ийн чиг үүргээр сумын ИТХ-ын үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан,  хуралдааны чөлөө цагт Тэргүүлэгчид байдаг.

ИТХ түүний Тэргүүлэгчдийн гүйцэтгэх чиг үүргийн дотроос сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, жил жилийн  эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, дүгнэх асуудал бол нутгийн өөрөө удирдах байгууллагын  хувьд, сум орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн асуудлыг төлөвлөдөг, чиглүүлдэг байгууллагын хувьд тэргүүлэх  ач холбогдолтой асуудал юм.

26.8 Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тухайн Хурлын болон дээд шатны Засаг даргын өмнө, аймаг,  нийслэлийн Засаг дарга тухайн Хурлын болон Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна.[1]

26.9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлаа тухайн Хуралд, баг, хорооны Засаг дарга иргэдэд тус  тус жил бүр тайлагнана гэсэн хуулийн заалтын дагуу энэхүү чиг үүргийг гүйцэтгэх учиртай.[2]

Энэхүү чиг үүргийг хэрхэн гүйцэтгэж байгаа вэ?

 Мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэн батлах явцын тухайд: Төсөл бэлдэх явцад ИТХ-ын оролцоо  байхгүй оруулж ирсэн төслийг батлахдаа гарах үр дүн, үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тавьж  өгөхгүй баталж байна. /Эргэх холбоо бүхий хөгжлийн цикл биш, ажлыг тэргүүлэх болон бусад хэмээн эрэмбэлсэн  жагсаалт байх дүр зураг түгээмэл байна./

 Гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэх тухайд: Баримт бичигт үндэслэх хэлбэрт тулгуурлаж байна. Мөн төрийн  хяналт ЗГ-ын шалгуур үзүүлэлтүүд дээр үндэслэгдэж байна. /Одоогийн байдлаар ЗДТГ-ын даргаас оруулж ирсэн    үнэлгээ, тайлбараар төсөөлж үнэлдэг./

 ИТХ-ын бодлогын хороодын дүгнэлт гаргахад: ИТХ өөрөө сонгуулийн үр дүнгээр бий болдог байгууллага тул  хүний нөөцийг сайтар зохион байгуулах асуудал тулгамждаж байна. ИТХ-ын хяналт шалгалтыг чанар үр дүнтэй  гүйцэтгэхийн тулд иргэдийн оролцоонд тулгуурлан жилд 1 удаа гүйцэтгэж байна. 2015 онд аймгийн ИТХ-ын ажлын  алба, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэглэгчийн үнэлгээний судалгаа, сэтгэл ханамжийн үнэлгээнд  үндэслэн ЗД түүний хэлтэс албадын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгсөн нь хяналт,  шалгалтын ажлын чанарыг сайжруулах үндсэн нөхцөл боллоо гэж үзэж байна.

 Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх процессын тухайд: Сумынхаа нийт иргэдэд мөрийн   хөтөлбөрийг заалт бүрээр нь хүргэх асуудлыг зохион байгуулж төлөөлөгч бүрт гарын авлагаар хүргэн, улирал тутам  сэдэвт хяналт шалгалтыг тогтмолжуулаад байна. Жишээлбэл: 2015 оны 1 дүгээр ЗД-ын мөрийн хөтөлбөр дэх  байгаль орчны асуудалтай холбогдох заалтуудыг үнэлэх зорилго бүхий “Хөрсний болон орчны аюулгүй байдлыг  хангах үүднээс хогийн нэгдсэн цэгийг цэгцлэн хог хаягдлыг шинэ зохицуулалтаар шийдвэрлэн хогны машинтай  болно”, “Багуудад мал үзлэгийн хашаа шинээр барьж зарим багийг угаалгын ваннтай болгоно” заалтуудаар    иргэдийн санал асуулга авч, үнэлгээ дүгнэлт гаргалаа.

 -ИТХ-ын тогтоолын хавсралтад “ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар /20.0 сая төгрөг/ сумын төвийн хогийн нэгдсэн  цэгийг цэгцлэн талбайг 2 дахин хумьж багасган далан үүсгэн цэгцлэв. Жил бүр нийтийг хамарсан цэвэрлэгээ  хийгдэж байна. Энэ ажилд 2015 онд хог цэвэрлэгээний ажилд 1.3 сая төгрөг зарцуулсан, хог хаягдал цуглуулж  тээвэрлэх зорилгоор машин бүхий нэг иргэнийг гэрээгээр үйлчилгээ эрхлүүлэн цалинжуулж байна.” гэжээ. Энэ  заалтын хэрэгжилт 90%-тай үнэлэгдсэн байна.

  Хэрэгжилтэд хөрсний болон орчны аюулгүй байдлын үнэлгээг хэрхэн үнэлэх, айл өрхийн, ААН-ийн эргэн тойрны  хөрсний бохирдлын асуудлыг хөндөх асуудлыг оролцуулах эсэх дээр анхаарах шаардлага байжээ.

 -Мөн тогтоолын хавсралтад “ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 1, 2, 3, 5-р багуудад мал эмнэлгийн урьдчилан  сэргийлэх арга хэмжээний хашааг шинээр барьж ашиглалтанд оруулав. Улаан-Асга багт мал угаалгын ванн шинээр  барив” гээд энэ заалтын хэрэгжилтийг 100 хувиар үнэлжээ.

 Мал угаалгын ваннын талаар Улаан-Асга багийн Засаг даргаас хэдэн иргэний хэдэн малд үйлчилгээ үзүүлсэн тухай  тоо мэдээг гаргаж өгнө үү? гэхэд 2013 оны 09 сард баригдсанаасаа хойш 1 ч иргэний 1 ч малд үйлчилгээ үзүүлээгүй  тухай хэлсэн юм.

  Эцсийн үнэлгээ өгөх асуудалд ИТХ-ын хуралдаанаас тогтоол гарган баталдагийн хувьд иргэдийнхээ эрх ашгийг  хангах үүднээс энэ мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэлийн биелэлтэд үнэлгээ өгөхдөө онцгойлон  анхаарах хэрэгтэй байна.

Харин чанар үр нөлөөг дээшлүүлэхэд:

1.      Мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийн хүрэх үр дүнг нарийвчлан тооцоолж, тоогоор томъёолдог байх

2.      Мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийг бодлогын чиглэлээр ангилан ИТХ-ын хороодод хувиарлан, гүйцэтгэлийн хяналт хийлгэх

3.      Хэрэглэгчийн үнэлгээ, сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох аргачлал боловсруулан хэрэгжүүлэх

4.      ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж буй ажил үйлчилгээний тендер шалгаруулалт, хэрэгжилтийн явцад тавих хяналтыг сайжруулах

5.      Аливаа асуудлыг олон талаас нь нөхцөл байдалтай нь холбон үнэлэх чадварт суралцах асуудлууд тулгарч байна гэж үзэж байна.

Анхаарал тавьсан явдалд талархлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%