Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх хөлбөмбөгийн талбайтай танилцлаа.

2016-02-29

Хөвсгөл аймагт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Мөсний баярын арга хэмжээ энэ жил 3-р сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно. Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын ахлах референт Баттогтох нар өнөөдөр Хөлбөмбөгийн талбайн үйл ажиллагаатай танилцаж хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх чиглэлээр ямар бодлого барьж хэрхэн хөгжүүлж буй зэргийн үзэж танилцсан байна. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Т.Болдбаатар, Засаг даргын орлогч М.Очирхуяг, Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Энхболд нар Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тухайлбал хөлбөмбөгийн лигийн тэмцээн зохион байгуулдаг болсон, футзалны тэмцээний тоо тогтмолжиж, зохион байгуулж буй тэмцээнүүдэд оролцогчдын тоо, шагналын сан нэмэгдсэн, МХБХ-оос мэргэжлийн шүүгч, дасгалжуулагчдыг урьж ажиллуулдаг болсон зэргээр хөлбөмбөгийн спорт хурдацтай хөгжиж байгаа юм. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэг дор жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн "Дуулиан 2020" хөлбөмбөгийн тэмцээн нь жилээс жилд өргөн хүрээнд зохион байгуулагдаж үүнд оролцогч багуудын тоо ч хурдацтай өсч байгаа юм. Ялангуяа хүүхэд багачуудын дунд хөлбөмбөгийн спорт хурдацтай хөгжихөд дээрх тэмцээний үүрэг оролцоо их байсан юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%