Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дүнжингарав хаврын бүсийн морин уралдаан болж өнгөрлөө.

2016-02-29

XVII жарны Гал бичин жилийн хаврын бүсийн хурдан морины уралдаан Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр дэх Хүй долоо худагт өчигдөр боллоо.

"Дүнжингарав 2016" уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат ААУяач Намжилдоржийн Нацагдоржийн ягаан халзан морь их насанд айргийн 4-т, Соёолонд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач Лхагвын Мөнхбаатарын оч бор, азарганы уралдаанд Монгол улсын манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга 6-д давхисан байна. 

ЭРЛИЙЗ ДЭЭД НАС

Түрүү магнай: Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн алдарт уяач Лувсандоржийн Дамбадаржаагийн хамар цагаан зээрд.

Аман хүзүү: Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн хээр. 

Айргийн гурав: Төв аймгийн Зуунмод сумын харьяат Дагвасүндэлийн Алтанхуягийн хонгор.

Айргийн дөрөв: Төв аймгийн Баянцогт сумын харьяат Даваажавын Даваа-Эрдэнийн хүрэн. Тод манлай уяач Д.Мөнхбат уясан. 

Айргийн тав: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Аймгийн Алдарт Уяач /ААУяач/ Саарийсүрэнгийн Гантөмөрийн хүрэн. Тод манлай уяач С.Төмөр-Очир сойсон.

АЗАРГА

Түрүү магнай: Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат ААУяач Батсүхийн Наранхүүгийн монгол хээр. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Пүрэвдоржийн унаган адуу. 

Аман хүзүү: Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат ААУяач Баттулгын Сүхбаатарын дүү хээр. Пагмдуламын Сүрэнжав уясан.  

Айргийн гурав: Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн янзага зээрд. Монгол Улсын тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн унаган адуу.

Айргийн дөрөв: Завхан аймгийн Улиастай сумын харьяат тод манлай уяач Лхагваагийн Цандэлэгийн бор. 

Айргийн тав: Өмнөговь аймгийн Булган сумын харьяат манлай уяач Намдагийн Хүрлээгийн бор. Пунцагбалжирын Энхмөнхийн унаган адуу.

ИХ НАС

Түрүү магнай: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Хюьндай Элеватор ХХК –ийн захирал Чимэддоржийн Хишигбаатарын хээр. Тод манлай уяач Дамбын Хишигжаргал бэлгэнд өгсөн. 

Аман хүзүү: Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын алдарт уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаярын хүрэн. 

Айргийн гурав: Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Монгол Улсын хөдөлмөрийн баатар сумогийн их аварга Мөнхбатын Даваажаргалын зээрд. Монгол Улсын тод манлай уяач Дамбадаржаагийн Онон уясан. 

Айргийн дөрөв: Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат ААУяач Намжилдоржийн Нацагдоржийн ягаан халзан. Дорнол аймгийн Матад сумын унаган адуу. 

Айргийн тав: Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Эрдэнэбаярын хүрэн. Б.Билэгдэмбэрэл манлайн унаган адуу.

СОЁОЛОН

Түрүү магнай: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр. Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу.

Аман хүзүү: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат ААУяач Самдангийн Дамбажавын хээр. Босоо хүлэг гал уяа. Тод манлай уяач Дашдоржийн Мөнхбат сойсон. 

Айргийн гурав: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат ААУяач Самдангийн Дамбажавын зээрд халзан. Тод манлай уяач Дашдоржийн Мөнхбат сойсон.

Айргийн дөрөв: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач Лхагвын Мөнхбаатарын оч бор. Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн унаган адуу. Ононгийн Батболд сойсон.

Айргийн тав: Төв аймгийн Жаргалант сумын харьяат ААУяач Баттөмөрийн Гантөмөрийн хонгор. Өнгөрсөн жил Увс аймагт болсон баруун бүсийн даншиг их наадамд айрагдсан. Нэрт уяач Д.Чойжамцын ач хүү Алтансүх сойсон.

УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ Д.ОНОНГИЙН УНАГАН ТАВАН АДУУ АЙРАГДЛАА

"Дүнжингарав 2016" хурдан морины уралдаанд Улсын тод манлай уяач, гавьяат малчин Дамбадаржаагийн Ононгийн унаган таван хүлэг цоллуулсан юм.

Хакухо М.Даваажаргалын зээрд их нас, Хадбаасангийн Бат-Эрдэнийн янзага зээрд азарга, мөн Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр соёолон. 

Эрлийз насны түрүү Лувсандоржийн Дамбадаржаагийн хамар цагаан зээрд, соёолон насанд айрагдсан Лхагвын Мөнхбаатарын оч бор үрээнүүд гавьяат малчингийн адууны хүлэг билээ.

Дөрвөн насны хорин айраг түрүүний тавыг нь энэ хүний унаган адуу аваад байна.


Эх сурвалж: ММСУХ-Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%