Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо

2016-02-26

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 03 дугаар хурал 2016.02.25-ны өдөр хуралдаж 7 асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх “Иргэний танхим”-ын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж 2016 онд иргэний танхимаар хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталлаа.

Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж 2016 онд Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны ил тод байдал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт хийх ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн асуудалд хариу өгөх асуудлыг хэлэлцэж Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 18162.85, 11991.34 гектар бүхий талбайнуудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг гаргаж аймгийн Засаг дарга хүргүүллээ.

 

Мөн Даланзадгад суманд 3 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Монгол тэмээ-999” арга хэмжээний ажлын явцтай танилцаж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.

“Аюулгүй Өмнөговь” Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан, сэргийлэх хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэж хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын болон төв зам дагуух мал бүхий иргэдийн оролцооны болон бусад асуудлуудыг тусгаж дараагийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

 

Мөн Төрийн шагналаар шануулахаар ирсэн иргэдийн материалыг дэмжиж төрийн шагналд тодорхойлж, орон нутгийн өмчийн тухай асуудлыг хэлэлцэж хөрөнгө шилжүүлэх, худалдах, актлах шиидвэрүүдийг  тус тус гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%