Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлттэй зээлд хамрагдах төсөл хүлээн авна

2016-02-26

Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжээс 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд төслийн материал хүлээн авах болно. Дархан сумын ЗДТГ. Утас: 99399090
Иргэн бүрдүүлэх материал: 
1.Бизнес төлөвлөгөө /Төсөл /

2.Өргөдөл 

3.Иргэний үнэмлэхний хуулбар нотариатаар баталгаажуулах

4.Багийн засаг даргын тодорхойлолт / Оршин суугаа хаягаар /
5. Харилцагч банкнаас зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус зээлтэй холбоотой баримт, тодорхойлолт
6.Татварын газрын тодорхойлолт
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас лавлагаа
8.Барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар /наториатаар баталгаажуулах/
9.Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа / Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /
10.Түрээсийн гэрээ / Шаардлагатай бол /
11. Бусад нэмэлт материалууд
Аж ахуйн нэгж байгууллагын бүрдүүлэх материал:
1.Бизнес төлөвлөгөө /Төсөл /
2. Албан хүсэлт 
3.Иргэний үнэмлэхний хуулбар нотариатаар баталгаажуулах
4. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрмийн хуулбар
5.Багийн засаг даргын тодорхойлолт 
6. Харилцагч банкнаас зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус зээлтэй холбоотой баримт, тодорхойлолт
7.Татварын газрын тодорхойлолт
8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ААНэгжийн лавлагаа
9.Барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар /наториатаар баталгаажуулах/
10.Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа /Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /
11.Бусад нэмэлт материалууд
12.Түрээсийн гэрээ / Шаардлагатай бол /

Сумын ИТХ-ын 2014 оны 08/02 тогтоолоор батлагдсан сумын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд:
• Шинэ техник, технологи нутагшуулах 
• Хөнгөн, хүнсний үйлдвэрлэл 
• Нэмүү өртөг шингэсэн худалдаа, үйлчилгээ 
• Барилгын материалын үйлдвэрлэл 
• Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ 
• Эрчимжүүлсэн аж ахуй, газар тариалан
Жилийн 2,9% хүүтэй
Иргэн 8,0 сая хүртэл, ААНБ 15,0 сая хүртэл 
36 сар хүртэл хугацаатай 
Сум хөгжүүлэх сангаас зээл авч төсөл хэрэгжүүлэх этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Иргэн, аж ахуй нэгж нь харьяаллын хувьд тухайн суманд бүртгэлтэй байх
Сум хөгжүүлэх сан болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урьд авсан зээлийн өргүй байх
Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, зээлээ хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай байх

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%