Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталжээ

2016-02-25

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол 2016.01.12-нд батлагдсан юм. Тогтоолоор түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон.
Харин Барилга хот байгуулалтын яамнаас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталжээ. Энэхүү журмыг БХБ-ын Сайд З.Баянсэлэнгэ өчигдөр/2016.02.24/ албан ёсоор танилцуулсан байна.

Тэрбээр "Нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг дэмжих зорилгоор Түрээсийн орон сууц хөтөлбөрийг баталсан. 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууц хөтөлбөрт өөрчлөлт оруулж, ТОСК-ийн захиалгаар баригдсан 929 орон сууцыг хөтөлбөрт хамруулахаар болсон. Засгийн газрын тогтоол нэгэнт батлагдсан учраас БХБЯ хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг гаргасан. Журмын тухай товчхон танилцуулахад
Түрээсийн орон сууцны метр квадратын үнэ хөдөө орон нутагт 4,000, нийслэлд 5,500 төгрөг байхаар тооцсон байгаа.
Түрээсийн төлбөрийг сар сард нь хийх бөгөөд болзошгүй эрсдлээс сэргийлж, иргэдээс барьцаа авна. Барьцаа нь гурван сарын түрээсийн үнэтэй тэнцүү байхаар журамд тусгасан.
Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц /Буянт-Ухаа 2 хороололд/, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн.
БХБЯ-ны зүгээс зохицуулалтаа хийж, журмаа гаргалаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдтэй гэрээ байгуулж ажиллах байгууллага нь ТОСК учраас дотооддоо журмаа гаргах байх" гэлээ.


Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг Төрийн орон сууцны корпораци /ТОСК/, Орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцна. Хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдээс энэхүү журмын хүрээнд өөрийн эзэмшлийн орон сууцыг түрээслүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж болно хэмээн журамд заажээ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд
Зорилтот бүлэг Түрээсийн орон сууцанд хамрагдах хувь, %
Улаанбаатар Орон нутаг
Залуу гэр бүл /2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр/ Төрийн албан хаагч 
Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх


Иргэнд тавигдах шалгуур үзүүлэлт
Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн
Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй.


Бүрдүүлэх бичиг баримт
Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
Өргөдөл
Орлого тодорхойлох баримт бичиг
Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.
Түрээсийн сууцанд тавигдах шаардлага
Барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн;
Инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унтлагын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 30-50 м2 хүртэлх талбайтай байна.

ТОСК иргэдийн материалыг хэзээнээс авах вэ?

ТОСК түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бичиг баримтыг хэзээнээс хүлээж авах талаар ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас тодруулахад,
"Бид яамнаас гаргасан журмын хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явцаа зохицуулан, дотоод журмаа гаргана. Энэ долоо хоногт багтаад Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг хэрхэн хүлээн авч, зохицуулах нь тодорхой болох байх. Ер нь бол гуравдугаар сарын 1-н гэхэд иргэдийн хүсэлтийг хүлээж авч эхлэхээр төлөвлөж байгаа" гэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%