Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ОРДОН"-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭВ

2016-02-24

Аймгийн ЗДТГазар, Дэлхийн зөн олон улсын байгууллагууд байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт болон "Хүүхэд хөгжлийн ордон"-д хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээг үзэглэх ёслол болов./2016.02.23/

Дэлхийн Зөн Олон улсын байгууллага нь Дархан-Уул аймагт 2002 оноос хойш аймгийн нийгмийн хөгжлийн салбарын үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулан, дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн.

“Дэлхийн Зөн” Олон улсын байгууллагын “Дархан Нутгийн Хөгжлийн хөтөлбөр”-өөс эрхлэн Хуучин Дарханы нутаг дэвсгэрт "Хүүхэд Хөгжлийн Ордон" барихаар төлөвлөж зураг төсвийг нь 2015 онд хийлгэсэн. Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдаанаар  уг асуудлыг дэмжиж аймгийн төсвөөс 473,4 сая төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн юм. 

Улмаар уг ордны санхүүжилтын тэн хагасыг нь өөрсдийн хөрөнгөөр шийдвэрлэж үлдсэн хагасыг нь орон нутгийн төсвөөс гаргаж өгөхийг аймгийн удирдлагуудаас хүссэн нь өнөөдөр ийнхүү ажил хэрэг болж байгаад талууд баяртай байгаагаа гарын үсэг зурахын өмнө онцлон тэмдэглэсэн юм.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн олон улсын байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт аймгийн Засаг дарга А.Энхболд, Дэлхийн зөн ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар гарын үзэг зуралцлаа.

Мөн “Хүүхэд хөгжлийн ордон”-д хөрөнгө оруулах, хамтран ажиллах Гэрээнд Дэлхийн зөн ОУБ-ыг төлөөлж Хойд бүсийн захирал Д.Цэнджав, Дархан Нутгийн Хөгжлийн хөтөлбөрийн менежер У.Ганцэцэг, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ыг төлөөлж аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, ХБХ-ийн дарга Д.Баасанжав, ХЗХ-ийн дарга П.Энхбат, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нар гарын үсэг зурж, аймгийн Засаг дарга А.Энхболд, Дэлхийн зөн ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар баталгаажууллаа.

Хүүхэд хөгжлийн ордны барилга нийт нэг тэрбум 53 сая төгрөгийн өртөгөөр баригдах бөгөөд барилгын ажил энэ хавар эхэлнэ. Энэ ондоо багтааж ашиглалтанд оруулах аж.

Мөн үеэр “Дэлхийн зөн” ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винсент Эдвардс: -Дархан-Уул аймгийн тогтвортой хөгжил, иргэд, хүүхдүүдийн сайн сайхан амьдралыг цогцлоон бүрдүүлэхийн төлөө аймгийн ЗДТГ, Дэлхийн Зөн ОУБайгууллага нь 14 жил хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдүүдийн авъяас чадварыг хөгжүүлэх, тэдний хөгжлийн төлөө олон талт ажлуудыг хийсэн. Тэдгээрийн үргэлжлэл болгож манай байгууллагаас 500 сая гаруй төгрөгийг энэхүү Хүүхэд хөгжлийн ордонд зориулах болсонд бид баяртай байна гэв.

“Хүүхэд хөгжлийн ордон” нь Дархан-Уул аймгийн хүүхэд багачуудын авъяас чадварыг хөгжүүлж улс, тив, дэлхийн түвшинд алдаршуулахад өндөр ач холбогдолтой бөгөөд хамтарсан хөрөнгө оруулалт нь цаг үеэ олсон үр өгөөжтэй ажил болж байна. Дарханы хүүхдүүдийг "Хүүхдийн Ордон"-той болоход орон нутгийн захиргаа болон иргэдийн зүгээс дэмжсэнд талархаж байгаагаа Дархан дахь олон улсын байгууллагынхан энэ үеэр илэрхийллээ.

Х.Соёл-Эрдэнэ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%