Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймгийн Дэлтэй Цэнхэр МСУХ-ны хаврын бүсийн уралдааны цуваа.

2016-02-18

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчидийн Тэргүүлэгчдийн Хурлын 2015 оны 12-р сарын 24 ний өдрийн 92 дугаар тогтоолоор батлагдсан Хөвсгөл аймгийн Төвийн бүсийн хурдан морины уралдаан Монголын Билгийн улиралын 17-р жарны Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн найманд буюу 2016 оны 2-р сарын 15 ны билэгт сайн өдөр Мөрөн хотод зохион байгуулагдлаа.

Тус уралдаанд Хөвсгөл аймгийн Арбулаг, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Баянзүрх, Галт, Тосонцэнгэл, Тариалан,Түнэл,Төмөрбулаг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган зэрэг 10 гаруй сумдын 3 насны 240 гаруй хурдан хүлгэд тоосоо өргөн уралдлаа. Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Хөвсгөл Зам” ХХК ажиллаж, уралдаанч хүүхдүүддээ сар шинийн бэлэг гардуулан өгч урамшуулсан нь нийт наадамчин олны талархалыг хүлээсэн зүйл байлаа.

Азарга 76

1.    Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Алтангэрэлийн саарал азарга. 2015 оны Дэлтэй Цэнхэрийн зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан саарал азарга энэ жил ийнхүү Тодмагнай Торгон жолоо өргүүллээ.

2.    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Хүчитбаатарын хээр азарга. 2015 онд соёолондоо Дэлтэй Цэнхэр МСУХ-ны төв, зүүн, Төмөрбулаг сумын 90 жилийн ой,Идэрийн бүсийн уралдаануудад нийт 3 айрагдсан хурдан хүлэг.

3.    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ААУ .Ч.Цэрэнбатаагийн хээр азарга. 2015 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд айрагдсан.

4.    Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Гүррагчаагийн шарга азарга.

5.    Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Бат-Оргилын саарал азарга. 2013 онд соёолон насандаа Дэлтэй Цэнхэрийн төвийн бүсэд айрагдаж байсан, 2015 онд аймгийнхаа төв болон зүүн бүсийн уралдаанд 2 айрагдсан нэрт хурдан хүлэг.

6.    Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын САУ С.Түмэнцогтын хүрэн азарга.

7.    Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Ц.Амарсанаагийн “Арвай халтар” азарга.2014 оны Хотогойдын хурд-3 наадамд хязаалан үрээ айргийн тавд хурдалж байсан, 2015 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд түрүүлээд давхар уяагаараа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 90жилийн ойд түрүүлсэн, мөн аймгийн Хайрхан суманд болсон Хайрхан хурд-2015 уралдааны түрүү хүлэг.

8.    Хөвсгөл аймгийн тосонцэнгэл сумын САУ Д.Гэндэнсүрэнгийн “Бөгөн” халтар азарга. 2013 онд хязаалан, 2014 онд соёолон Дэлтэй Цэнхэрийн бүсийн уралдаануудад айрагдаж байсан,2015 оны төвийн бүсийн уралдаанд 8 давхиж байсан хурдан хүлэг.

9.    Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Б.Уламбаярын “оодон хээр” азарга. 2013 оны Дэлтэй Цэнхэрийн Төвийн бүсэд соёолондоо 9 хурдалж байсан бол өнөө жил гарсан цагаасаа өнгөлөн уралдаж дахин 9 дүгээрт хурдаллаа.

10. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул энэ жил шинээр ААУ-ын болзол биелүүлсэн залуу уяач Д.Ариуннарангийн “Оодон хүрэн” 2015 оны Төвийн болон зүүн бүс, Идэрийн бүсийн уралдаан, Хөвсгөл аймгийн Шигшмэл хурд-2015 уралдаанууд айрагдаж байсан хурдан хүлэг.

Их нас 80 гаруй.

1.    Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ААУ А.Баясгалангийн хар морь. 2015 оны дэлтэй Цэнхэрийн Төвийн бүсэд аман хүзүү, Хөвсгөл аймгийн Шигшмэл хурд-2015 уралдаанд аман хүзүү, Төмөрбулаг сумын 90 жилийн ой Идэр бүсийн хурд уралдаанд айргийн 3, аймгийн баяр наадамд айрагдаж байсан хурдан хүлэг.

2.    Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул ААУ Н.Нацагдоржийн ягаан халзан. 2015 оны Баруун бүсийн даншиг наадам Увс  хурд-2015 наадамд айрагдаж байсан, 2013 онд соёолон насандаа Завхан аймагт болсон баруун бүсийн наадамд айрагдаж байсан, Хөвсгөл аймгийн Шигшмэл хурд-2015 наадам болон аймгийн баяр наадамд түрүүлж байсан онц хурдан хүлэг.

3.    Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уяач Очирхүүгийн хээр морь.

4.    Хөвсгөл аймгийн Тариалан сумын залуу уяач Д.Түвшинжаргалын халиун морь. 2013 оны Дэлтэй Цэнхэрийн Төвийн бүсийн уралдаанд соёолондоо айргийн тавд хурдалж байсан.

5.    Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач ААУ, аймгийн начин Оросоо гуайн хүү Отгондоржийн цоохор морь, гарсан цагаасаа холхон зайтай өнгөлж явсаар айргийн тавд хурдаллаа.

6.    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ААУ Ч.Цэрэнбатын хүрэн морь.

7.    Булган аймгийн Тэшиг сумын уяач Хонгор Агро ХХК-ийн захирал Батсуурийн бор морь

8.    Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ААУ Б.Даваадоржийн хүрэн морь. Даваадорж уяачийг манай морь сонирхогчид алдарт “Туулай хээр” мориор нь сайн мэднэ.

9.    Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Д.Ганзамын хүрэн халзан морь. 2013 онд Дэлтэй Цэнхэрийн төв болон зүүн бүсийн уралдаануудад айрагдаж байсан, өнгөрсөн жил Булганхангайн хурд-2015 уралдаанд 10 т хурдалж байсан.

10. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын залуу уяачийн бор морь

Соёолон-84

1.    Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ААУ Ч.Цэрэнбатын хээр

2.    Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Г.Гунгаажанцангийн “Сүлд хээр” 2014 оны Хотогойдын хурд-3 наадамд шүдлэндээ айрагдаж байсан.

3.    Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул ААУ С.Гүнширийн саарал.Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 90 жилийн ойд шүдлэндээ аман хүзүүдэж байсан.

4.    Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Цэдэндоржийн хар.Хөвсгөл аймгийн Шигшмэл хурд-2015 уралдаанд айрагдаж байсан.

5.    Хөвсгөл аймгийн тариалан сумын уяач Гунгаажанцангийн “Эргүүлэг хул”.

6.    Хөвсгөл аймгийн Тариалан сумын ахмад уяач Ч.Отгонбаярын буурал үрээ. 2015 оны Хөвсгөл аймгийн баяр наадам болон Булган аймгийн баруун бүс Сайхан хурд наадамд түрүүлж байсан.

7.    Уяач Тэмүүжингийн 141 дугаартай хээр.

8.    Мөрөн сумын ААУ Ц.Чимидбавуугийн хүрэн

9.    Мөрөн сумын ААУ Ч.Цэрэнбатын хар

10. Мөрөн сумын харьяат шинээр ААУ-ийн болзол биелүүлсэн Ц.Баттогтохын толин сартай хээр. 2015 оны Хөвсгөл аймгийн Шигшмэл хурд-2015 болон аймгийнхаа баяр наадамд айрагдаж байсан.

Цувааг.Дэлтэй Цэнхэр МСУХ-ны ажлын алба.2016.02.15

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%