Аймгийн Иргэдийн Төлөөлөгчидийн Тэргүүлэгчдийн Хурлын
2015 оны 12-р сарын 24-ний өдрийн 92 дугаар тогтоолоор батлагдсан Хөвсгөл
аймгийн Төвийн бүсийн хурдан морины уралдаан Монголын Билгийн улиралын 17-р
жарны Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн найманд буюу 2016 оны 2-р
сарын 15-ны билэгт сайн өдөр Мөрөн хотод зохион байгуулагдлаа.
Тус уралдаанд Хөвсгөл
аймгийн Арбулаг, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Баянзүрх, Галт, Тосонцэнгэл, Тариалан,Түнэл,Төмөрбулаг,
Шинэ-Идэр, Эрдэнэбулган зэрэг 10 гаруй сумдын 3 насны 240 гаруй хурдан хүлгүүд
тоосоо өргөн уралдлаа.Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Хөвсгөл Зам ХХК
ажиллаж, уралдаанч хүүхдүүддээ сар шинийн бэлэг гардуулан өгч урамшуулсан нь нийт
наадамчин олны талархалыг хүлээсэн зүйл байлаа.