Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд Хотгойдын шадар ван Чингүнжавын нэрэмжит одон хүртээлээ.

2016-02-14

2016.02.14 буюу шинийн 6-ний билигт сайн өдөр УИХ-ын гишүүн төсвийн байнгын хорооны дарга асан Цэрэнпилийн Даваасүрэнд Хотгойдын шадар ван Чингүнжавын одон гардууллаа. Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр Хөвсгөл аймгийн бүтээн байгуулалт, тэр дундаа нийслэл хоттой холбогдсон хатуу хучилттай авто зам, Дулааны станц, битүү худалдааны төв, нийгмийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтыг төрөлх нутагтаа тусгуулж Хөвсгөл аймгийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулсан түүний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэн Хөвсгөл аймгийн ИТХ-ын дээд шагнал Чингүнжавын одонгоор шагналаа. Хөвсгөл аймгийн ИТХ-ын 3 шагнал байдаг бөгөөд эдгээр нь "Хөвсгөл аймгийн хүндэт иргэн", "Хөвсгөлийн алдартан", "Чингүнжавын одон" нар юм. Эдгээр шагналыг Хөвсгөл аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог бөгөөд Чингүнжавын одон нь ИТХ-ын дээд шагнал бөгөөд цалин цагаан мөнгөөр хийгддэг бөгөөд цөөн тооны хүмүүс шагнагдсан байдгаараа онцлогтой юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%