Хөвсгөл аймгийн нэгдсэн золголт боллоо.
Гал бичин жилийн шинийн 3-ны билэгт сайн өдрийн 10 цагт Хөвсгөл аймгийн Нутгийн удирдлагын ордны Соёмбо танхимд Хөвсгөл аймгийн нэгдсэн золголт эхэллээ. Энэхүү нэгдсэн золголтонд аймгийн удирдлагууд, Хөвсгөл аймгийн удирдлагаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, гавъяат цолтнууд, газар, хэлтэс агентлагийн дарга нар, төрийн байгууллагуудын удирдлага, аймгийн ИТХ, ЗДТГ-ын нийт албан хаагчид оролцлоо. Үүний дараа аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар болон хэлтэс агентлагийн дарга нар аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарын өрөөнд зочилж хүндэтгэл үзүүллээ. Модон хонин жилийн төгсгөл, бичин жилийн эхэнд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар аймгийн ИТХ-ын дарга, Дэлтэй цэнхэр Хөвсгөл аймгийн Морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга Түдэндоржийн Болдбаатар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Гордоогийн Доржпүрэв нарт Монгол улсын манлай уяач цол хүртээсэн билээ. Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар, засаг даргын орлогч М.Очирхуяг нар хүндэтгэл үзүүлж улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. Энэ үеэр дээрхи цолыг хүртсэн Т.Болдбаатар, Г.Доржпүрэв нарын гаргасан амжилтыг үнэлж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн ИТХ-ын дээд шагнал Чингүнжавын одонгоор шагнасныг засаг дарга А.Эрдэнэбаатар гардуулж өглөө. Үүний дараа аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон Хөвсгөл аймгийн Ахмадын хорооны дарга Д.Норовсамбууд очиж золгон хүндэтгэл үзүүллээ.